24-Р ХОРОО

Танилцуулга

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо нь анх 2007 онд байгуулагдсан. 26,8 га газар нутагтай. Манай хороо 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 9186 хүн амтай. Нийт хүн амын 0 хувь нь орон сууцанд, 100 хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий.

24 дүгээр хороонд 168-р цэцэрлэгийн салбар гэр цэцэрлэг, 251-р цэцэрлэг, “Элбэрэлт ээж” цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг.

Мөн “Мөнгөн хүлэг”, “Буян хурх”, “Наран”, “Дако”, “Монбэт” зэрэг томоохон зах худалдааны төв байрладаг.

Ажилчид

24 дүгээр хороо 14 хэсэгтэй, нийт 33 албан хаагч төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

Тайлан

Хамтарсан баг

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Хамтарсан баг” нь Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах; хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх; нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх;  хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;  хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалт, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх замаар нөхөн сэргээж, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх; хохирогчид үзүүлсэн үйлчилгээний талаархи статистик мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

Хамтарсан багийн ажиллах, түүнийг санхүүжүүлэх журмыг Нийгмийн хамгааллын, Хууль зүйн, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталсан чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Хамтарсан багийн ахлагчаар: Н.Батсүх /хорооны Засаг дарга/,

Багийн гишүүдэд: Ж.Мөнхдэлгэр /хорооны Нийгмийн ажилтан бөгөөд  хамтарсан багийн кейс менежер/, Г.Бат-Эрдэнэ /хорооны Хэсгийн байцаагч/, Ч.Отгонбаатар /Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн/, Э.Алтанзул /Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч/, Х.Ариунболор /251-р цэцэрлэгийн арга зүйч/ нар сонгогдон ажиллаж байна.

24 хорооны Хамтарсан баг 2022 онд оны шилдэг хамтарсан багаар шалгарсан.

Өрхийн эрүүл мэндийн төв

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Мараната” ӨЭМТ нь 2007 онд байгуулагдсан. Манай ӨЭМТ-ийн эрхэм зорилго “Иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшинг дээшлүүлж, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх” юм.

Бид эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэнд эрүүл мэндийн анхан шатны, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг гэсэн төрлөөр иргэдэд үзүүлж байна. “Мараната” ӨЭМТ нь нийт 5 эмч, 5 сувилагч, нийт 15 ажилтан албан хаагчийн бүрдэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Цагдаагийн хэлтэс

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс албан хаагчид томилогдон Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн аюулгүй байдлйг хамгаалах чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.

Холбоо барих

ХОРООНЫ УТАСНЫ ДУГААР: 93230387

БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ ХАЯГ: Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо групп        

БАЙГУУЛЛАГЫН ФЭЙСБҮҮК ПЭЙЖ ХУУДАС: Баянзүрх 24-р хороо