БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 43-Р ХОРОО

ТАНИЛЦУУЛГА

Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо нь анх 2022 онд байгуулагдсан  26 га газар нутагтай.

Манай хороо 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн  байдлаар  5000 өрх, 17000 хүн амтай. Нийт хүн амын 99,8 хувь нь орон сууцанд амьдардаг.

Манай хороонд Ерөнхий боловсролын Амжилт Кибер, Абсолют, Төгс дэлгэрэх сургууль, Нийслэлийн 256 дугаар цэцэрлэг, Нийслэлийн 321 дүгээр цэцэрлэг, Тэнгэрлэг багачууд, Боролдойн гэр, Энхбүүвэй, Гэрэлтэх од, зэрэг сургууль цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Мөн Натур худалдааны төв, Миний хайпермаркет зэрэг томоохон зах худалдааны төв байрладаг.

Манай хороо 16 хэсэгтэй, Засаг дарга, 1 Зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хүүхэд гэр бүл хөгжлийн нийгмийн ажилтан,1 жижүүр, үйлчлэгч, хог олон нийтийн байцаагч, ахмадын дарга, 13 хэсгийн ахлагч нийт 21 албан хаагч төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

АЖИЛЧИД

З.МӨНХЗАЯА
Засаг дарга
Утас: 88627007
aenhriimaa4@gmail.com

П.СУВД-ЭРДЭНЭ
Зохион байгуулагч
Утас: 99123347
suvdaajagar0814@gmail.com

К.ГАНЗОРИГ
Нийгмийн ажилтан
Утас: 88043365
Ganzorigganaa1220@gmail.com

Т.ЭРДЭНЭХҮҮ
Нийгмийн ажилтан
Утас: 91164146
Erdenekhuu1203@gmai.com

  

АЖИЛЧИД

З.МӨНХЗАЯА
Засаг дарга
Утас: 77559443
aenhriimaa4@gmail.com

П.СУВД-ЭРДЭНЭ
Зохион байгуулагч
Утас: 99123347
suvdaajagar0814@gmail.com

К.ГАНЗОРИГ
Нийгмийн ажилтан
Утас: 88043365
ganzorigganzo1220@gmail.com

Т.ЭРДЭНЭХҮҮ
Нийгмийн ажилтан
Утас: 91164146
Erdenekhuu1203@gmai.com

ХАМТАРСАН БАГ

Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны Хамтарсан баг нь “Гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход дэмжлэг үзүүлэх”  чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Хамтарсан багийн ахлагчаар Засаг дарга З.Мөнхзаяа, нарийн бичгийн дарга, хүүхэд, гэр бүлийн хөгжлин нийгмийн ажилтан К.Ганзориг, гишүүдэд Хэсгийн байцаагч дэд ахлагч Э.Энхбаяр, 111-р сургуулийн нийгмийн ажилтан, 21-р сургуулийн нийгмийн ажилтан Төгсжаргалан Оточ өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан нар сонгогдон ажиллаж байна.

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Баянзүрх дүүргийн 43 хорооны “Төгс жаргалан оточ ” ӨЭМТ нь 2023 онд байгуулагдсан. Манай ӨЭМТ-ийн эрхэм зорилго “ Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг үйлчлэх хүрээний хүн амд хүртээмжтэй чанартай үзүүлэх, эрүүл аж төрөх ёсыг сурталчлах иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулахад” оршино. 

Бид эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

43 дугаар хорооны “Төгс жаргалан оточ” ӨЭМТ нь нийт 6 эмч, 5 сувилагч,  15 ажилтан албан хаагчийн бүрдэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

Одоогоор томилогдсон цагдаагийн ажилтан байхгүй байна.

ХОЛБОО БАРИХ

УТАСНЫ ДУГААР: +97677550143

Facebook

ХАЯГ БАЙРШИЛ