ЗДТГ-ЫН АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО

ЗДТГ-ЫН АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Засаг даргын бодлого, хөтөлбөр болон Засгийн газар, нийслэлийн Засаг даргын бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэх гол байгууллага. Дүүргийн Засаг даргын тамгын газарт төрийн үйлчилгээний үндсэн 9 хэлтсээс гадна засаг захиргааны анхан шатны нэгж болсон 43 хороотой, дүүргийн төр захиргааны 29 хэлтэстэйгээр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж болон ажиллаж байна.

Дүүргийн төрийн өмчийн болон төрийн өмчийн бус байгууллага, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, тэдний оролцоонд тулгуурлан тамгын газар үйл ажиллагаагаараа улс, нийслэлийн хэмжээнд жишиг болоход Баянзүрх дүүргийн алсын хараа, эрхэм зорилго оршино.