Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан сард 1 удаа иргэдийн төлөөллийг хүлээн авч уулздаг. Уулзалтад мөн Баянзүрх дүүргийн харьяа хэлтсийн удирдлагууд оролцож иргэдээс ирүүлж буй асуултад хариулт өгөхөөс гадна зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилладаг. Энэхүү уулзалтад оролцох нь нээлттэй бөгөөд иргэн та бүртгэл хийлгэж, мэдээллээ ирүүлэх шаардлагатай. Таны өгсөн мэдээллийн дагуу бид хариу өгөх болно.