2024 10 сар 10
|    Утас:  51-263140

Соёлын дэд сайд М.Батбаяр Баянзүрх дүүрэгт ажиллалаа

Соёлын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох заалт болон бусад бодлогын бичиг баримтад заасны дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад зориулсан “Соёлын эрхийн бичиг”-ийн тандалт судалгааг Соёлын яам, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газраас хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү тандалт судалгааны ажлын хүрээнд Соёлын дэд сайд М.Батбаяр холбогдох албаны хүмүүстэй Баянзүрх дүүрэгт ажиллалаа.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын Орлогч Г.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, холбогдох мэргэжилтнүүд, Боловсролын хэлтсийн дарга, Соёлын ордны дарга нар хүлээн авч, дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн удирдлагыг оролцож, санал солилцлоо.
Соёлын хүртээмж орон нутаг төдийгүй нийслэлд ч тааруу байгааг судалгаагаар тогтоосон тул энэ сард ахлах ангийн сурагчдад үнэ төлбөргүй соёлын үзүүлбэрүүдийг үзүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд сурагчид ямар үзвэр үйлчилгээ үзэх сонирхолтой байгааг энэхүү “Соёлын эрхийн бичиг”-ийн тандалт судалгаагаар тодорхойлох юм байна.
399565675_730456775610873_8924266880497457141_n
399698895_730456662277551_4797909572341883390_n
400051861_730456498944234_5077279029370641181_n
399993935_730456652277552_2636821484193962070_n
399882031_730456685610882_8669308366417528392_n