2025 10 сар 17
|    Утас:  51-263140
онцлох мэдээ

“Амгалан” амаржих газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллагатай хамтран “Амгалан” амаржих газарт шаардлагатай эх, нярайд хэрэглэгддэг 10 төрлийн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Тоног төхөөрөмжийг “Амгалан” амаржих газрын удирдлага болон ажилтнууд хүлээн авч талархал илэрхийллээ. “Амгалан” амаржих газар нь жилдээ 8000-9000 эхийг төрүүлэх хүчин чадалтай ч сүүлийн жилүүдэд төрөлт буурсантай холбоотойгоор 6000 гаруй эхийг төрүүлж байгааг хэлсэн. Энэ жилийн байдлаар 6100 эх тус төрөхөд амаржсан тоо мэдээ байгааг Нийслэлийн Амгалан амаржих газрын дарга, клиникийн профессор Ц.Батболд хэллээ.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр орон нутгийн хэмжээнд зөвхөн төсвийн хөрөнгөөр бус гадаадын санхүүжилтээр олон асуудлыг шийдвэрлэж ажиллаж чадвал хөгжлийн зөв замаараа явж байна гэсэн үг. Бидний хувьд энэ чиглэлээр чамгүй ажил хийж байгаа гэв.
Мөн Баянзүрх дүүргийг хөгжүүлэх дунд хугацааны хөгжлийн баримт бичиг болох “Хөгжлийн бодлого 2030” номыг гаруулан өгөөд дүүргийнхээ эрүүл мэндийн салбарт хийхээр тусгасан байгаа олон ажлыг хийж хэрэгжүүлнэ гэдгээ амласан юм.
“Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллага нь иргэдэд шаардлагатай нүдээ олсон тусламжийг орон нутгийн байгууллагаар нь дамжуулан олгодог бөгөөд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албатай холбоотой ажилласаар ирсэн. Мөн энэ үеэр ирэх оны Баянзүрх “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлаж байгаатай холбоотойгоор ямар ажлуудыг хийх боломжтой талаар санал солилцлоо хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

онцлох мэдээШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон дүүргийн удирдлагын баг иргэдийг хүлээн авч уулзлаа

Өмнөх иргэдийн уулзалтад оролцсон иргэдээс 10 нь асуудлаа бүрэн шийдүүлсэн. Харин бусад...