онцлох мэдээ

Эрхэм хүндэт Баянзүрхчүүд ээ, нийт Монголчууд аа. Та бүхэнд айлчлан ирж буй 2024 оны шинэ жилийн баярын мэндийг хүргэн мэндчилж байна.

Өнгөрсөн 3 жил Монголчууд төдийгүй Баянзүрхчүүд та бидний хувьд хүндхэн сорилтуудтай нүүр тулсан, эргэх холбоогоо бэхжүүлж олон зүйлийг хамтдаа давж гарсан он жилүүд өнгөрлөө гэж харж байна. Тухайлбал бид Коронавирусын цар тахлын амаргүй үеэс эхлээд байгалийн давагдашгүй хүчин зүйл, үерийн гамшигтай нүүр туллаа. Гэсэн ч бид зогсолтгүй зүтгэсний үр дүнд гамшгийг давж, хажуугаар нь олон ажлуудыг хийж чадлаа. Үүнээс товчхон дурдвал:

1. 77 байршилд 1635 гараашийг буулгаж ногоон байгууламж, авто зогсоолын тохижилт хийлээ

2. Дүүрэг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр түүхэндээ анх удаа 50 байршилд 47.1км автозамын ажлыг хийлээ

3. Олон улсын стандарт бүхий 3Х3 сагсан бөмбөгийн талбайг 16 байршилд тохижууллаа

4. Баянзүрх дүүргээс сонгогдсон шат шатны төлөөлөл, УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч “ДЭМЖЬЕ” санаачилга дор дүүргийн 11,20,23,28-р хороонд Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн, Экстрем спорт талбай, 2,21,27,29-р хороо Дарь эх гэрэлт цогцолборын ажлыг эхлүүллээ

5. 2020 онд ажил авахад гэрэлтүүлгийн асалт 65 хувь байсныг 2023 онд 85 хувьд хүргэлээ. 2024 ондоо 100хувь болж Баянзүрх дүүргийн суурин бүс харанхуй гудамжгүй болно

6. Арилжаа, наймаа эрхлэхэд таатай орчин бүрдүүлэхээр Бүтээлч гудамж төслийг эхлүүллээ

7. Айл бүрийн хашаанд 10 мод уриан дор нийт 17000 айл, өрхийн хашаанд мод тарилаа

8. Нийт 1.8 сая мкв талбайд тохижилт хийлээ

9. Хоёрдогч түүхий эдээр 860мкв талбайг тохижууллаа

10. Гэр хорооллын бүсэд иргэндээ ээлтэй орчныг бүрдүүлэхээр “Бидний гудамж” төслийг хэрэгжүүллээ

11. Дүүрэг орон нутгийн төсвөөр анх удаа “Дулаан автобусны зогсоол”-ыг жишиг байдлаар тохижууллаа

12. Нийт 29 сургуулийн ариун цэврийн өрөөг жишиг болгож тохижууллаа

13. 11 байршилд камержуулалт, тохижилтын ажил хийлээ

14. Явуулын эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ

15. Архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх “СЭРГЭЛТ 79” хөтөлбөрийг хэрэгжүүллээ. 2024 оноос улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа орлоо

16. Хүүхэд хамгааллын байртай боллоо

17. Гэрлэх ёслолын өргөөтэй боллоо

18. Баянзүрх дүүргийн зүүн бүсийг дугуйн замтай болгохоор ажлыг эхлүүллээ

19. Баянзүрх дүүргийн төрийн албаны үйл ажиллагаа 100хувь цахим, ил тод нээлттэй боллоо

20. 2020-2023 он хүртэл нэг ч хүүхэд цоожтой хаалганы цаана үлдээлгүй бүх боломжоороо цэцэрлэг, сургуульд хамрууллаа. Хороо бүрд 1 цэцэрлэг, сургууль барьж байгуулах ажлыг эхлүүлж эхнээсээ үр дүнгээ өгч эхэллээ.

Энэ мэт олон ажлыг манай дүүргийн баг хамт олон, дүүргээс сонгогдсон шат шатны төлөөлөгч, гишүүд, удирдлагууд хамтдаа нэгдэн боловсруулсан “Хөгжлийн зураглал” бодлогын баримт бичигт үндэслэн хийж чадлаа.

Айлчлан ирж буй 2024 ондоо бид улс орны ирээдүй болсон үр хүүхдүүддээ чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүнд хүрэх болно. Үүнд иргэн бүрийн оролцоо, санал бодол чухал юм шүү.

Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг хүргэе!

Хүндэтгэсэн
НИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг дарга

Нацагийн БАЯРМӨНХ

Валютын ханшийн мэдээ