Үйл явдалЦаг үе

АЯНЗҮРХ ДҮҮРЭГ ҮРСЭЛГЭЭ, ҮРЖҮҮЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР 10 САЯ МОД ТАРИНА

Бүх нийтээр мод тарих үндэсний хөтөлбөр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн мөн Баянзүрх дүүргийн хөгжлийн зураглал 2030 зорилтод тусгасан ногоон хөгжлийн цогц бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр уулзалт хэлэлцүүлэг өрнөлөө.

Тус уулзалтанд Нийслэлийн байгаль орчны газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төлөөлөл, дүүргийн харьяа хэлтэс албадууд, Ногоон агула ТББ, Ногоон урлан ХХК болон Ногоон харш ХХК-ийн төлөөллүүд оролцож өөрсдийн туршлага, санал бодлоо солилцсон юм.

Энэ үеэр дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Батбаяр:

“Үрсэлгээ үржүүлгийн чиглэлээр Баянзүрх дүүрэг 10 сая мод тарих зорилтыг тавьсан. Ирэх оноос жилдээ 10 га газар 2 сая тарьц суулгац үржүүлбэл 2030 он хүртэл 18 сая суулгацыг суулгах тоон үзүүлэлт гарч байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход та бүхний туршлага, зөвлөгөө мэдээлэл, хамтын ажиллагаа чухал” гэлээ.

Уулзалтанд оролцогсод тоо биш чанарт анхаарах өөрөөр хэлбэл мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг авч, зөв технологиор мод тарьж, үржүүлэх нь чухал гэдгийг дурдаад мөн ирэх онд эхлэх Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл нь дүүргийн төдийгүй нийслэлийн иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх томоохон бүтээн байгуулалт болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо.

Харин дүүргийн зүгээс мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх тал дээр анхаарч ажиллах юм. Тодруулбал энэ чиглэлээр суралцах хүсэлтэй залуус цөөн байдаг. Тиймээс 12 анги төгсөгчдийг шилдэг боловсон хүчин болгож бэлтгэх тал дээр тэтгэлэгт хамруулж, дэмжих юм.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү. Оюунзул: Монгол улсын нийт газар нутгийн 70-80 хувь цөлжилттэй байгаа энэ цаг үед Ерөнхийлөгч ирээдүй хойч үедээ идэх хоол, уух ус, амьсгалах агаар үлдээхийн тулд “Тэрбум мод” тарих ажлыг эхлүүлсэн. Энэ бол хий хоосон тоо биш бодитой зүйл. Энэ том ажилд Баянзүрх дүүрэг манлайлалтай оролцож байна гэж харж байна. Баянзүрх дүүрэг бусдыг бодвол илүү эко дүүрэг. Энэ нэршлээ өөрсөд дээрээ авах цаг нь болсон гэлээ.

Улмаар ногоон байгууламжийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх чиглэлийн талаар мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг солилцож, туршлага судлах цаашид хамтын ажиллагаан дээр суурилсан олон ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...

Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ...