Үйл явдалЦаг үе

УЛИАСТАЙ-НАЛАЙХЫН ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫГ МОНГОЛЫН ТАЛ ХҮЛЭЭЖ АВСНААР НЭМЭЛТ АЖЛУУД ХИЙГДЭЖ ЭХЭЛНЭ

Улиастай-Налайх чиглэлийн 20,3 км автозамын ажлын гарц, гарам хараахан хийгдээгүйн улмаас иргэдийн аюулгүй зорчих эрх ноцтойгоор хөндөгдөж, жолооч нарт эргэх эргэлт байхгүй, хурд хэтрүүлэх гэх мэт асуудлууд тулгамдаж байгаа.

Тэгвэл өнөөдөр дүүргийн удирдлагууд орц гарцны асуудал, автозамын ажлын талаар Нийслэлийн автозам хөгжлийн газрын  зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнээс тодрууллаа.

Тэрээр “Тус автозамын ажил нь БНХАУ болон Монгол улсын Засгийн газрын хооронд хийсэн гэрээний хүрээнд эхний ээлжинд батлагдсан зураг төсвийн дагуу Улсын комисст хүлээлгэж өгнө. Үндсэндээ монголын талд энэ ажил шилжих шаардлагатай. Үүний дараагаар иргэдийн хүсэл, шаардлагад нийцсэн өөрчлөлтүүдийг оруулах эрх үүснэ гэсэн тайлбар өгч байна.

Тухайн авто замын ажлын эхний зураг 2016 онд хийгдсэн бөгөөд ямар нэгэн битүүмжгүй, тусгай хэрэгцээт иргэд зорчих боломжгүй 5 гүүрэн гарц төсөвт суусан байжээ. Улмаар 2019 онд өөрчилж хоёр битүүмжтэй гүүрэн гарц болох Баянзүрхийн товчооны гарцан дээр болон МТ колонкын харалдаа хийхээр гүйцэтгэгч талтай тохиролцож байгаа юм. Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан ирэх оны 3, 4 дүгээр сард ажил эхэлж, 2022 оны 8 дугаар сард  Улсын комисс хүлээн авснаар ашиглалтад бүрэн орно гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа.

Түүнчлэн иргэд тухайн зам дээр 80 км/цагийн хурдтай явах ёстой гэсэн ойлголтын зөрүүгээс болж  торгуулах асуудлууд гарч байгаа. Тэгвэл Гачууртын уулзвараас Налайх хүртэл 20.3 км зам дээр 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр зорчих шаардлагатай гэв.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...

Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ...