“Дэлхий нийтийг цочроогоод буй Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цахимаар хичээлээ үзэж байгаа. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Мобиком корпораци хамтран дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 31 сургуулийн төгсөх ангийн 2364 сурагчдад 99 GB дататай дугаарыг олголоо.

Энэ үеэр Засаг даргын орлогч Т.Батцогт: ‘’ Энэ жилийн төгсөх ангийн сурагчдын хувьд цахим орчинд хичээлээ үзэж, элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд олон хүүхдийг нэг дор цуглуулж болохгүй учир бид сурагчдын холбоотойгоо хамтран ангийн дарга нартай холбоо барьж тус тусад нь дуудаж дугаарын олголтын зохион байгуулж байна. Энэ цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан, төгсөх ангийн сурагчдад дата эрхтэй дугаар өгөхөд хамтран ажилласан Мобиком корпорацийн хамт олонд нийт хүүхдүүд, тэдний эцэг эх, багш нарынхаа өмнөөс талархал илэрхийлж, сурагчдад амжилт хүслээ”.
Leave a comment