АРХИВЫН ТАСАГ

ТАНИЛЦУУЛГА

ЗОРИЛГО

Дүүргийн төр, захиргааны байгууллагуудын ой санамж болсон архивын баримтыг хадгалан хамгаалж, иргэн хуулийн этгээдэд төрийн архивын үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд оршино.

ЗОРИЛТ

Дүүргийн байгууллагуудын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж, цахим тоон хэлбэрт шилжүүлэх.

ҮЙЛЧИЛГЭЭ

ЧИГ ҮҮРЭГ

– Дүүргийн архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх, тогтоосон журам, стандартын дагуу хадгалж хамгаалах

– Архивын баримтын тоо бүртгэл хөтлөх, баримтад нягтлан шалгалт хийх

– Архивын баримтыг цахим тоон хэлбэрт шилжүүлэх

– Иргэн хуулийн этгээдийн хүсэлтээр архивын лавлагаа, баримтын хуулбар олгох зэргээр архивын үйлчилгээ үзүүлэх

– Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх

– Дүүргийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, сургалт зохион байгуулах

ҮЙЛЧИЛГЭЭ

Дүүргийн архиваас иргэн, хуулийн этгээдэд лавлагаа, баримтын хуулбар олгох.

– Иргэний үнэмлэх, адилтгах бичиг баримт

– Лавлагаа, хуулбар авах талаар хүсэлт бичих / баримтын нэр, огноо, дугаар тодорхой байх/

– Цахим хэлбэрт ороогүй баримтыг ажлын 3-5 өдөр, цахим хэлбэрт орсон баримтыг 1 цагт багтаан үйлчилнэ.

БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН

Нийт 10 хэсэгтэй, нийт 21 албан хаагч төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

Б.ОТГОНЖАРГАЛ
Албан хэрэг хөтлөлт, түүний зохицуулалт хариуцсан ажилтан
Утас: 51-266359
otgonjargal.9047@gmail.com

Д.МЭНДБАЯР
Архивч-зааварлагч, арга зүйч
Утас: 51-266359
mendbayar1021@gmail.com

 

Б.УЧРАЛ
Бичиг хэргийн эрхлэгч
Утас: 51-266359
Ukabzd.zdtg@gmail.com

 

 

ХОЛБОО БАРИХ

ХОРООНЫ УТАСНЫ ДУГААР: 51-266359

ХАЯГ БАЙРШИЛ