Баянзүрх дүүргийн 4 хороо нь анх 1965 оны 04 сарын 14-ний 79 дүгээр зарлигаар “Консуль дэнж” нэртэйгээр байгуулагдсан. 42 га газар нутагтай. Манай хорооны эрхэм зорилго бол “Төрийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй, хөнгөн шуурхай хүргэж үйлчлэх” юм.
2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 11824 хүн амтай, 100 хувь орон сууцанд амьдардаг гэсэн судалгаа гарсан байна.
Манай хороонд хороонд Ерөнхий боловсролын 97, Орос-14 дүгээр сургууль, 191 дүгээр цэцэрлэг, ХХЕГ, Монгол Цэргийн музей, Стандарт хэмжил зүйн газар, УСУГ-ын лабратори зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Мөн “Жуков”, “Норжин”, “Сод эрхэс” зэрэг томоохон зах худалдааны төв байрладаг.
Бидний гаргасан амжилтуудаас:
Манай хороо 14 хэсэгтэй, нийт 21 албан хаагч төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.
Б.БАТЗОРИГ | Т.ЖАЙНАГҮЛ | Б.БАДАРЧ |
Л.ДААРИЙМАА |
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Хамтарсан баг нь Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох хариу үйлчилгээ үзүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалах чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Хамтарсан багийн ахлагчаар Засаг дарга Б.Энхболд, гишүүнээр Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн Л.Дариймаа, хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч А.Дөлгөөн, Л.Нармандах, эрүүл мэндийн нийгмийн ажилтан А.Халиунаа, 97 дугаар сургуулийн нийгмийн ажилтан (дунд, ахлах анги хариуцсан) Оюунбат, (бага анги хариуцсан) Б.Хашчулуу нар сонгогдон ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн 4 хорооны “Эрүүл өрх” ӨЭМТ нь 1999 онд байгуулагдсан. Манай ӨЭМТ-ийн эрхэм зорилго Эрхэм зорилго: Харъяа хүн амд эмнэлгийн анхан шатны тусламжийг чанартай хүртээмжтэй, сэтгэл ханамжтай үзүүлэн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн дэлхийн жишигт нийцсэн өрхийн эрүүл мэндийн төв болох юм.
Бид эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн төрлөөр иргэдэд үзүүлж байна.
“Эрүүл өрх” ӨЭМТ нь нийт 9 эмч, 9 сувилагч, 6 ажилтан албан хаагчийн бүрдэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Бидний гаргасан амжилтуудаас:
Баянзүрх дүүргийн 4 хорооны Цагдаагийн хэлтэс нь нийт 4 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай цагдаагийн хэлтэс нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг шуурхай илрүүлэх чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.
УТАСНЫ ДУГААР: 11452749
ФЭЙСБҮҮК ПЭЙЖ ХУУДАС: https://www.facebook.com/groups/1094746623882532