2025 10 сар 17
|    Утас:  51-263140
Цаг үе

Засаг дарга 147 дугаар цэцэрлэгийн засварын ажлын явцтай танилцлаа

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан дүүргийн Засаг дарга Т.Баясах, 18 дугаар хорооны Засаг дарга Д.Намнангарав нар тус хорооны 147 дугаар цэцэрлэгийн гадна фасад болон дээврийн засварын ажлын явцтай танилцлаа. Тус цэцэрлэгийн гадна фасад болон дээврийн засварын ажил нь энэ оны 06 дугаар сараас эхэлсэн бөгөөд ажлыг гүйцэтгэл 75 хувьтай байна.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар 2017 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сантай хамтын ажиллагааны гэрээ байгуулж тус гэрээний хүрээнд цэцэрлэг шинээр байгуулах мөн сургууль цэцэрлэгийн дээвэр, гадна фасадны засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. 147 дугаар цэцэрлэгт хамран сургах тойргоороо 18 болон 26 дугаар хорооны 800 орчим хүүхэд хүмүүждэг. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн төдийгүй нийслэлийн томоохон цэцэрлэгийг сонгож Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэхүү ажлыг амжилттай хийж, гүйцэтгэж байна.

Дашрамд, тус цэцэрлэгийн гадна фасадны ажлыг ‘’Эл Эс Би’’ ХХК, дээврийн засварын ажлыг ‘’Эм Би Си’’ ХХК тус тус хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 09 дүгээр сарын нэгний өдөр хүүхэд багачуудаа хүлээн авахаар төлөвлөн ажлаа эрчимжүүлээд байна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

Цаг үе

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ 2023.04.14-ний өдөр 11:00 цагаас эхэлж, 90 минут...

Цаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид аливаа сургалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, амжилт...

Цаг үе

“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

Утааг багасгах, байшинг дулаалах “Дулаан шийдэл II төсөл”-ийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх талаар...