2025 10 сар 18
|    Утас:  51-263140
Цаг үе

БЗД-т газрын гүний хөрсний ус гарч айл өрхийг усанд автуулсан асуудлыг шийдвэрлэлээ

БЗД-ийн шуурхай штабт 23 дугаар хорооны 2 дугаар хэсгийн айл өрхүүд усанд автаж байна гэсэн мэдээлэл ирсний дагуу дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн албан хаагчид болон бусад албаны хүмүүс шуурхай ажиллаж, үүсээд буй асуудлыг шийдвэрлэлээ.

Тодруулбал, авто замын гүүрэн гарцын доод хэсэгт ус хөлдөж урсгал хааснаас ойр орчмын айл өрхүүд усанд автах нөхцөл үүссэн байсан тул инженер техникийн 18 ажилтан, 3 экскаватор, 1 хово, 2 ковш, 1 старекс зэрэг техник, хүн хүчийг ажиллуулж нийтдээ 650 метр газар шуудуу татаж, далан босгох ажлыг зохион байгууллаа. Мөн Газар зохион байгуулалтын албыг тухайн хэсгийн айл өрхийн газар эзэмшлийн байдлыг судалж судалгаа гаргах, зөвшөөрөлгүй айл өрхүүдэд шаардах хуудас өгөх, шинээр суурьшлын бүсийг тодорхойлж зураглал гаргаж өгөх болон Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст цаашид авах оновчтой арга хэмжээг судалж танилцуулах үүрэг даалгавар өглөө.

Эдгээр хийгдсэн ажилд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтнүүд, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын албан хаагчид газар дээр нь үзлэг шалгалт хийж 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Геодези усны барилга байгууламжийн газар, дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв хамтран 400 метр газар шуудуу татан, далан босгох ажлыг хийж гүйцэтгэлээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

Цаг үе

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ 2023.04.14-ний өдөр 11:00 цагаас эхэлж, 90 минут...

Цаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид аливаа сургалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, амжилт...

Цаг үе

“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

Утааг багасгах, байшинг дулаалах “Дулаан шийдэл II төсөл”-ийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх талаар...