Үйл явдалЦаг үе

ИРГЭД, ААН-ҮҮДЭЭС ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА ХҮСЭЖ БАЙНА

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдсээр байгаа энэ үед Баянзүрх дүүргийн Онцгой комисс Иргэд, ААН-үүдтэй хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа авах хүсэлтэй байна.
Үүнд

1. Коронавирусын халдвар авсан жирэмсэн эхчүүд болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж чадахгүй иргэдийг эмчилж ор дэлгэх зорилгоор нэгэн зэрэг 30-100 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой буудал, оюутны байр гэх мэт том талбай бүхий обьектоор туслалцаа үзүүлэхийг иргэд, аж ахуй нэгжүүдээс хүсэж байна. (Өдрийн 3 хоолтой, 1 хоногийн 50.000 төгрөг)

2. Коронавирусын эсрэг хийж буй тэмцэлд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтан алба хаагчдын хувьд хүний нөөцийн хомсдолд орсон учраас сайн дураараа нэгдэж, хамтран зүтгэх мэргэжлийн эмч, сувилагч, тусгай чиг үүргийн алба хаагчдаас тусламж хүсэж байна. (Тандалтын баг, Шуурхай баг, Эмнэлэгт ажиллахаас хамаарч өдрийн 30.000-50.000 төгрөг)

3. Коронавирусын батлагдсан тохиолдолд тандалт хийхэд Starex, Delica гэх мэт дунд оврын автомашины туслалцаа шаардлагатай байгаа бөгөөд иргэд, аж ахуй нэгжүүдээс туслалцаа хүсэж байна! (1 хоногийн 50.000 төгрөг)

Цар тахлын амаргүй үед иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэх хүсэлтэй иргэд, аж ахуй нэгжүүд доорх утсаар холбогдоно уу.

Утас: 51-266368, 95956993, 80382858

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...

Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ...