2025 10 сар 19
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

Хариуцлагын гэрээ байгуулсан иргэн, ААН үйл ажиллагаагаа хэвийн явуулна

Короновирус Ковид-19 цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд иргэдийн хүнсний эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний газруудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж байна. Дүүргийн хэмжээнд зөвшөөрөлтэй 2021 онд гэрээ байгуулж, батламж авсан 460 иргэн, ААН үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдөр 172 иргэн, аж ахуй нэгжтэй хариуцлагын гэрээг байгууллаа.

Хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэхүү хариуцлагын гэрээг байгуулж байгаа юм. Ингэснээр зочлох үйлчилгээний газрууд болох кофе шоп, ресторан, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар болон хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхтэй холбоотой дүрэм журмуудыг дагаж, ширээ хоорондын зай барих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх, халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун аваагүй ажилтныг ажиллуулахгүй, дархлаажуулалтын 2 тундаа хамрагдсан үйлчлүүлэгчид үйлчлэх зэрэг заалтыг мөрдөн ажиллах юм.

Хариуцлагын гэрээг байгуулсан аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаагаа өнөөдрөөс хэвийн үргэлжлүүлэх бөгөөд гэрээнд заагдсан дэглэмийг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авна хэмээн дүүргийн Засаг даргын орлогч Б.Батбаяр онцоллоо.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...