Үйл явдалЦаг үе

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.БАЯРМӨНХ 11 ДҮГЭЭР ХОРООНЫ ГЭРЭЛТҮҮЛЭГ УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАЖ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн төсөл Баянзүрх дүүргийн нийт 17 хороонд хэрэгжиж байгаатай холбогдуулан өнөөдөр дүүргийн Засаг дарга Н. Баярмөнх 11 дүгээр хороонд хийгдэж байгаа гэрэлтүүлгийн ажлын явцтай танилцлаа.

Хотын алслагдсан хорооны хувьд бидний хэлж заншсанаар Хонхор буюу 11 дүгээр хорооны 4 дүгээр хэсэгт нийт 202  гэрэлтүүлэг тавигдах бөгөөд одоогийн байдлаар гэрлийн шонгоо суулгаад гэрэлтүүлгийн тоноглолыг суурьлуулах ажил хийгдэж байна. Энэ оны 10 дугаар сар гэхэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа талаар гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл танилцуулсан.

Тус хороонд хийгдэж байгаа гэрэлтүүлгийн ажил өнгөрсөн 7 сарын сүүлээр эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Энэ үеэр Засаг дарга Н.Баярмөнх “Гэрэлтүүлгийг чанар, стандартын дагуу төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэн өгөх, цаашлаад ашиглалт, хамгаалалтын тал дээр эргэх холбоотой ажиллахыг гүйцэтгэгч талд анхааруулсан юм. Мөн трасст байршил давхацсан, гэрэлтүүлгийн тэжээлийн эх үүсвэр хангах дэд станц хангалт зэрэг асуудлаар газар дээр нь ажиллаж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэлээ.

Төслийн үр дүнд хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэсэн, эрчим хүчний зарцуулалт багатай, гэрэлтүүлэх хүчин чадал өндөртэй орчин үеийн загвар шийдэлтэй дэвшилтэт технологи бүхий гэрэлтүүлэг хийгдэх юм.

Ингэснээр алслагдсан хороодын гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг бүрэн шинэчлэгдэнэ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...

Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ...