ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

ТАНИЛЦУУЛГА

ЗОРИЛГО

Ур чадварт суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэх, эмнэлгийн орчинг боловсронгуй болгох, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох замаар хүн амын эрүүл мэндийг дэмжих.

ЗОРИЛТ

Эрүүл мэндийг дэмжигч орчин, үйлчилгээний соёл, чанарыг эрхэмлэгч  байгууллага болох, Дүүргийн иргэд, харьяа байгууллагуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй  үзүүлэх

ЧИГ ҮҮРЭГ

Дүүргийн хүн амд эмнэлгийн анхан болон хоёр дахь шатлалын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ёс зүйтэй орчинд чанартай, хүртээмжтэй, аюулгүй, шуурхай хүргэхэд оршино.

ҮЙЛЧИЛГЭЭ

-Цагаан дэвтрийн үзлэг

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам-ын дагуу Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг /цагаан дэврийн үзлэг/ хийж байна.

4.1.Ажилтныг журмын 2.1-д заасан хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ хийж урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулна.

Та  манай салбар амбулаториор үйлчүүлэхдээ:

–Өрхийн эмнэлэгт үзүүлж, нарийн мэргэжлийн кабинетад үзүүлэх цаг авсан байх

-Амбулаторийн карт, ЭМД-ын дэвтэр, иргэний үнэмлэхээ авч ирэх

-ЭМД төлөөгүй иргэд төлбөр төлж үйлчлүүлнэ.

–ИРГЭДИЙН АНХААРАЛД:

-Өдөр бүр 08.30-10.00:15.45-16.30 хүртэл кабинетын цагуудыг амбулаторийн цахим бүртгэлээс олгоно.

-Яаралтай тусламж авах урьдчилан сэргийлэх үзлэг, нэмэлтээр үзүүлэх иргэдийн цагийг амбулаторийн цахим бүртгэлээс олгоно.

-Жирэмсэн эмэгтэйчүүдийн цагийг амбулаторийн 2 давхарын цахим бүртгэл 08.00-16.30 цаг хүртэл  хугацаанд олгоно.

-Жирэмсэн эмэгтэйчүүдээс ЭМД, бичиг баримт шаардахгүйгээр жирэмсний хяналтанд авна.

-Физик эмчилгээ, БЗДХ,ДОХ, өсвөр үеийн кабинетуудын үзлэгүүд цахим лавлагаанаас цаг авахгүйгээр шууд ирж үйлчлүүлнэ.

-Өрхийн эмнэлгээс яаралтай тусламж авахаар илгээсэн иргэдийг шууд хүлээн авна. Нарийн мэргэжлийн эмчийн заалтаар рентген зураг авах цаг олгоно.

-Мягмар гаригт 09,00 цагаас эмч нарын комиссын хуралтай тул “Эмнэлгийн хуудас”-ыг мягмар гаригаас бусад (1,3,4,5) өдрүүдэд ажлын цагаар олгоно.

-Эмнэлгийн хуудас бичүүлэхдээ: Нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхээ эх хувиараа авч ирэх, нийгмийн даатгал төлсөн лавлагааг авч ирнэ.

БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН

Т.УРНАА
Нийгмийн эрүүл мэндийн албаны даргалчин
Утас: 99569151
tu.urnaa@yahoo.com
Д.ЭНХЦЭЦЭГ
ХБӨ хариуцсан мэргэжилтэн
Утас: 80100068
enkhee0068@gmail.com
Ж.ТЭРГЭЛ
Сургалтын мэргэжилтэн
Утас: 99774436
j.tergel@yahoo.com
Н.БОЛДБААТАР
Өрх хариуцсан менежер
Утас: 86290409
bzdemt@gmail.com
  

ХОЛБОО БАРИХ

Байгууллагын цахим хаяг: bzdnughoyor@gmail.com

ХАЯГ БАЙРШИЛ