НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

ТАНИЛЦУУЛГА

ЗОРИЛГО
“Бид даатгуулагчийнхаа итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.”

ЗОРИЛТ

ЧИГ ҮҮРЭГ
1/нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
2/нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах;
3/нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах;
4/улсын нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;
5/доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих;

ҮЙЛЧИЛГЭЭ

ТЭТГЭВЭР гэдэг нь даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчид тогтоож олгох тэтгэвэр нь дор дурдсан 3 төрөлтэй байна. Үүнд:

Өндөр насны тэтгэвэр

Тахир дутуугийн тэтгэвэр

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Өндөр насны тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт бичиг:

  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл;
  • Нийгмийн даатгалын дэвтэр (2021 оноос өмнөх);
  • Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх)
  • Хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт (1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгох бол)
  • Иргэний үнэмлэхний хуулбар, эсхүл лавлагаа;
  • Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээний хугацааг дуусгавар болгосон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэр;
  • Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ;
  • Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлогод шимтгэл ногдуулах хуудас;
  • Цэргийн батлах;
  • Тушаалын хуулбар, архивын лавлагаа, шүүхийн шийдвэр;
  • Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн төрсний гэрчилгээ;
  • Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол.

ТЭТГЭМЖ гэж хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Тэтгэмжийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэмж нь дор дурдсан төрөлтэй байна. Үүнд:

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны

Жирэмсний болон амаржсаны

Оршуулгын

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах хүсэлт илгээх:

Даатгуулагч Та хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах хүсэлтээ https://daatguulagch.ndaatgal.mn/ цахим хаягаар нийгмийн даатгалын байгууллагад илгээж болно.

Тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:

  • Эмнэлгийн хуудас (албан журмын даатгуулагч эмнэлгийн хуудсыг цахимаар бичүүлсэн тохиолдолд ажил олгогчоос нийгмийн даатгалын байгууллага руу илгээнэ).

Сайн дурын даатгуулагчийн хувьд:

Эмнэлгийн хуудсыг харьяалах Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, тэтгэмж авах хүсэлтээ гаргана;

  • Эмнэлгийн хуудсыг цахимаар бичүүлсэн тохиолдолд Даатгуулагчийн веб (ndaatgal.mn)-ийн тусламжтайгаар тэтгэмж авах хүсэлтээ илгээнэ.

Оршуулгын тэтгэмж тогтооход бүрдүүлэх баримт бичиг:

  • Өргөдөл
  • Нас барсан даатгуулагчийн хөдөлмөрийн дэвтэр
  • Нас барсан даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэр
  • Нас барсны гэрчилгээ

АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ нь даатгуулагчид учирсан эрсдэлийг бууруулах, хуваалцах, ажилгүй болсон даатгуулагчийг дараагийн ажилд орж орлогтой болох хүртэлх хуулиар тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын сангаас амьдралын баталгааны эх үүсвэр болгон олгож буй мөнгөн хөрөнгө юм.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл;
  • Ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр;
  • Хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай тодорхойлолт.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ ГЭЖ:

Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыг үйлдвэрлэлийн осол гэнэ.

МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧИН ГЭЖ:

Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг “мэргэжлээс шалтгаалсан өвчин” гэнэ.

Та үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулснаар:

Тахир дутуугийн тэтгэвэр

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Хөдөлмөрийн чадвар тvр алдсаны тэтгэмж

Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр

Тэтгэврийн даатгалын шимтгэл

Даатгуулагчийг сувилахад ногдох тусламж vйлчилгээний хувьсах зардал зэргийг авах эрхтэй.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх);
  • Хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт (1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгох бол);
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын акт;
  • Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт;
  • Иргэний үнэмлэхний хуулбар, эсхүл лавлагаа.

САЙН ДУРЫН ДААТГАЛ:

Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, албан журмаар даатгуулснаас бусад хөдөлмөрийн насны бүх иргэн нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр хамрагдах боломжтой. Тухайлбал:

Хувиараа хөдөлмөр эрхлэгч

Малчин

Газар тариалан эрхлэгч

Бичил уурхай эрхлэгч

Чөлөөт уран бүтээлч

Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн

Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн

Оюутан суралцагч

Хөдөлмөрийн гэрээ бүхий туслах малчин

Хөдөлмөрийн гэрээ бүхий гэрийн үйлчилгээний ажилтан

Бусад иргэн

0-3 насны хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхчүүдийн сайн дурын даатгалын шимтгэл төлөлт:

Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогч хариуцан төлнө.

Хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа сайн дураар даатгуулагч эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420 000 төгрөг)-ний 12.5 хувьд ногдох хэсгийн 50.0 хувийг өөрөө хариуцан төлсөн тохиолдолд үлдсэн 50.0 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас эсхүл улсын төсвөөс тус тус тооцон шимтгэл төлнө.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Өргөдөл;

  • Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх).

БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН

БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН

Ш АРИУНТУЯА
Хэлтсийн дарга
Утас: 452162
ariuntuya.sh@ndaatgal.mn
Д ГЭРЭЛЦЭЦЭГ
Үйлчилгээний тасгийн дарга
Утас: 75558484 99238520
gereltsetseg.d@ndaatgal.mn
О.ХАШ-ЭРДЭНЭ
Ахлах байцаагч
Утас: 75558484 93093175
khashaa.oidov@gmail.com
Т БАТ-АМГАЛАН
Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга
Утас: 72728484 88114934
batamgalan.t@ndaatgal.mn
Б.ГАНТУЯА
Орлого шимтгэлийн тасгийн дарга
Утас: 452162 99163423
gantuya.b@ndaatgal.mn
 
ХОЛБОО БАРИХ

Байгууллагын цахим хаяг: Bayanzurh.ndaatgal.mn

Байгууллагын фейсбүүк пейж хуудас:  Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

ХАЯГ БАЙРШИЛ