ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХОЁРДУГААР АЛБА

ТАНИЛЦУУЛГА

ЗОРИЛГО

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газрын шинэтгэлийн бодлогыг эрчимжүүлэх, газар зохион байгуулалтын төлөвлөлтийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд оршино.

ЗОРИЛТ

Газрын харилцааны хууль тогтоомж, газрын харилцаатай холбоотой гарсан Улсын их хурал, Засгийн газрын тогтоол, Барилга, хот байгуулалт сайд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын тушаал, Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын захирамж, шийдвэр, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг хариуцсан нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, газар ашиглалтын байдалд хяналт тавих, тайлагнахад оршино.

ЧИГ ҮҮРЭГ

• Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулах;

• Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөг иргэд, олон нийтийн оролцоог ханган боловсруулж батлуулах, хэрэгжилтийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх

• Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын төлөв байдал, чанарын төлөвлөгөөт болон захиалгат хянан баталгаа, газрын мониторингийн үйл ажиллагааг зайнаас тандан судлалын арга, технологийг ашиглан зохион байгуулах, газрын хяналтад авсан анхны /өмнөх/ үзүүлэлтүүдтэй харьцуулж, дүгнэлт, зөвлөмж гаргах, дүүргийн газар зохион байгуулалтыг албаны газрын эрхийн бүртгэлийн шийдвэрлэлтэд хяналт тавих, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх

• Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг зохих журмын дагуу хөтлөх, олон нийтэд үйлчилгээ үзүүлэх;

• Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар, объектод саадгүй нэвтэрч, газрын зөрчил маргааныг таслан зогсоох, холбогдох бичиг баримтыг шаардах, шалгах, зөрчлийг арилгуулах;

• Хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

ҮЙЛЧИЛГЭЭ

Цахимаар авах боломжтой үйлчилгээ:

  • Газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг хэвлэх
  • Газрын төлбөр төлөх, нэхэмжлэх, тооцоо нийлсэн акт авах
  • Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн лавлагаа авах
  • Газар эзэмших эрхтэй холбоотой 11 төрлийн хүсэлт илгээх
  • Газар өмчлөх эрхтэй холбоотой 7 төрлийн хүсэлт илгээх
  • Үнэгүй газар өмчилсөн эсэх лавлагаа
  • Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт авах, мэдэгдэх хуудас хэвлэх
  • Нэгж талбарын хувийн хэрэг, баримт, материалыг цахим хэлбэрээр харах
  • Төлөвлөгөөний санал илгээх

Газрын албан дээр биечлэн ирж өгөх хүсэлтүүд:

Газар эзэмших эрхтэй холбоотой хүсэлт

  • Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нийслэлийн хөгжлийн

ерөнхий төлөвлөгөөний дагуу дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулах;

  • Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөг

иргэд, олон нийтийн оролцоог ханган боловсруулж батлуулах, хэрэгжилтийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын төлөв байдал, чанарын төлөвлөгөөт

болон захиалгат хянан баталгаа, газрын мониторингийн үйл ажиллагааг зайнаас тандан судлалын арга, технологийг ашиглан зохион байгуулах, газрын хяналтад авсан анхны /өмнөх/ үзүүлэлтүүдтэй харьцуулж, дүгнэлт, зөвлөмж гаргах, дүүргийн газар зохион байгуулалтыг албаны газрын эрхийн бүртгэлийн шийдвэрлэлтэд хяналт тавих, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн

цахим системийг зохих журмын дагуу хөтлөх, олон нийтэд үйлчилгээ үзүүлэх;

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа

иргэн, хуулийн этгээдийн газар, объектод саадгүй нэвтэрч, газрын зөрчил маргааныг таслан зогсоох, холбогдох бичиг баримтыг шаардах, шалгах, зөрчлийг арилгуулах;

  • Хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

үүнд:

  • Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх
  • Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах
  • Эзэмшиж ашиглаж буй газрын зориулалт өөрчлөх
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанд бүртгүүлэх, чөлөөлөх
  • Эзэмшиж ашиглаж буй газрын талбайн хэмжээ өөрчлөх
  • Эзэмшил газраа хэсэгчлэн шилжүүлэх
  • Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болгох
  • Газрын кадастрын мэдээллийн санд барилга, хаяг дугаар бүртгүүлэх

Газар өмчлөх эрхтэй холбоотой хүсэлтүүд:

  • Газар өмчлөх эрхийг гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх
  • Төрөөс нөхөн олговортойгоор эргүүлэн авах
  • Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах
  • Газрын кадастрын мэдээллийн санд барилга, хаяг дугаар бүртгүүлэх
  • Эзэмшиж буй газраа өмчлөх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

ШИНЭЭР ГАЗАР ЭЗЭМШИХ

*     Өргөдлийн маягт бөглөх    /Газар эзэмших тухай/

*      Иргэн, хуулийн этгээдийн хүсэлт   /Иргэн гар өргөдөл, ААНБ албан хүсэлт/

*      Иргэний үнэмлэхийн хуулбар

*      Кадастрын зураг

*     Алсаас харагдах байдлаар газрын фото зураг

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХЭЭ БУСДАД ШИЛЖҮҮЛЭХ

*       Өргөдлийн маягт бөглөх    /Газар эзэмших тухай/

*       Иргэн, хуулийн этгээдийн хүсэлт   /Иргэн 2 талын гар өргөдөл, ААНБ албан хүсэлт/

*      Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг   /Эх хувь/

*      Газар эзэмших эрх шилжүүлэх нотариатын гэрээ

*      Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт  /Мэргэжлийн байгууллага хийнэ/

*      Газрын төлбөр тооцоо нийлсэн акт   /Төлбөрийн  мэргэжилтэнгээс авна/

*      Татварын тодорхойлолт     /БЗД-ийн Татварын хэлтсээс авна/

*     Алсаас харагдах байдлаар газрын фото зураг  /Шаардлагатай тохиолдолд/

ЭЗЭМШИЛ ГАЗРЫН ЗОРИУЛАЛТ ӨӨРЧЛҮҮЛЭХ

*     Өргөдлийн маягт бөглөх    /Газар эзэмших тухай/

*     Иргэн, хуулийн этгээдийн хүсэлт   /Иргэн гар өргөдөл, ААНБ албан хүсэлт/

*      Иргэний үнэмлэхийн хуулбар

*      Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг   /Эх хувь/

*      Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт  /Мэргэжлийн байгууллага хийнэ/

*      Газрын төлбөр тооцоо нийлсэн акт    /Төлбөрийн мэргэжилтэнгээс авна/

*     Алсаас харагдах байдлаар газрын фото зураг  /Шаардлагатай тохиолдолд/

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУГАЦАА СУНГАХ

*     Өргөдлийн маягт бөглөх    /Газар эзэмших тухай/

*     Иргэн, хуулийн этгээдийн хүсэлт   /Иргэн гар өргөдөл, ААНБ албан хүсэлт/

*      Иргэний үнэмлэхийн хуулбар

*      Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг   /Эх хувь/

*      Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт  /Мэргэжлийн байгууллага хийнэ/

*      Газрын төлбөр тооцоо нийлсэн акт    /Төлбөрийн мэргэжилтэнгээс авна/

*     Алсаас харагдах байдлаар газрын фото зураг  /Шаардлагатай тохиолдолд/

ЭЗЭМШИХ ГАЗРЫН ТАЛБАЙН ХЭМЖЭЭ ӨӨРЧЛҮҮЛЭХ

*     Өргөдлийн маягт бөглөх    /Газар эзэмших тухай/

*     Иргэн, хуулийн этгээдийн хүсэлт   /Иргэн гар өргөдөл, ААНБ албан хүсэлт/

*      Иргэний үнэмлэхийн хуулбар

*      Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг   /Эх хувь/

*      Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт  /Мэргэжлийн байгууллага хийнэ/

*     Газрын төлбөр тооцоо нийлсэн акт    /Төлбөрийн мэргэжилтэнгээс авна/

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ НӨХӨН АВАХ

*     Иргэн, хуулийн этгээдийн хүсэлт   /Иргэн гар өргөдөл, ААНБ албан хүсэлт/

*      Иргэний үнэмлэхийн хуулбар

*      Захирамжийн хуулбар   /Газрын албаны архиваас авна/

*      Өдөр тутмын сонинд хүчингүй болгох зар тавих, сонингийн хайчилбар

*      Газрын төлбөр тооцоо нийлсэн акт  /Төлбөрийн  мэргэжилтэнгээс авна/

*     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа зээлэнд бүртгэгдсэн эсэх лавлагаа

ЖИЧ:  ДЭЭРХ  МАТЕРИАЛ БҮРДҮҮЛСЭН ТОХИОЛДОЛД ХОРОО ХАРИУЦСАН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАГЧААР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ.

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ БАРЬЦААЛАХ

*      Албан бичиг    /Банк, ББСБ/

*      Зээлийн гэрээ   /1 хувь/

*      Барьцааны гэрээ   /1 хувь/

*      Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар

*      Газрын төлбөр тооцоо нийлсэн акт   /Төлбөрийн мэргэжилтэнгээс авна/

*     Барьцаа бүртгэх 10000 төгрөг тушаасан баримт  /Төрийн сангийн данс: 100200329001/

ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ

КАДАСТРЫН ЗУРГИЙН НЭР ӨӨРЧҮҮЛЭХ

*      Гэрчилгээний хуулбар

*      Улсын бүртгэлийн Г дугаарын лавлагаа    /ТҮЦ машин авна/

*      Нотариатын гэрээний хуулбар     /Худалдах, бэлэглэх, өвлөх/

*     Хаягийн тодорхойлолт     /Хаяг өөрчлөх тохиолдолд/

ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ

КАДАСТРЫН ЗУРГИЙГ ХУВААХ

*      Гэрчилгээний хуулбар

*      Нотариатын гэрээ      /Худалдах, бэлэглэх/

*      Хорооны хуваасан хаягийн тодорхойлолт

*      Улсын бүртгэлийн Г дугаарын лавлагаа   /ТҮЦ машин авна/

*      Хувааж хийлгэсэн кадастрын зураг    /Мэргэжлийн байгууллага хийнэ/

ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ

КАДАСТРЫН ЗУРГИЙГ НЭГТГЭХ

*      Гэрчилгээний хуулбар

*      Хорооны нэгтгэсэн хаягийн тодорхойлолт

*      Улсын бүртгэлийн Г дугаарын лавлагаа    /ТҮЦ машин авна/

*      Нэгтгэж хийлгэсэн кадастрын зураг   /Мэргэжлийн байгууллага хийнэ/

БАЙШИНГИЙН КАДАСТР ЗУРГИЙГ БАТАЛГААЖУУЛАХ

*      Газрын гэрчилгээний хуулбар

*      Барилга хэмжүүлсэн кадастрын зураг   /Мэргэжлийн байгууллага хийнэ/

*     Хаягийн тодорхойлолт     /Хаяг өөрчлөх тохиолдолд/

ЖИЧ: ДЭЭРХ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛСЭН ТОХИОЛДОЛД ГАЗРЫН КАДАСТР, БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭНЭЭР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ.

ЭЗЭМШИЖ БУЙ ГАЗРАА ӨМЧЛӨХ

*     Өргөдлийн маягт бөглөх    /Газар өмчлөх тухай/

*      Иргэний үнэмлэхийн хуулбар

*      Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг   /Эх хувь/

*      Газрын төлбөр тооцоо нийлсэн акт    /Төлбөрийн мэргэжилтэнгээс авна/

*      Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт  /Мэргэжлийн байгууллага хийнэ/

*      Газар дээр эргэлтийн цэг тэмдэгжүүлсэн дүгнэлт акт    /Шаардлагатай тохиолдолд/

*     Алсаас харагдах байдлаар газрын фото зураг   /Шаардлагатай тохиолдолд/

ХАМТРАН ӨМЧЛӨГЧ ХАСУУЛАХ

*     Өргөдлийн маягт бөглөх    /Газар өмчлөх тухай/

*     Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар ба Газар өмчлүүлэх тухай шийдвэрийн хуулбар   /аль нэг нь/

*     Нотариатаар батлуулсан Газар өмчлөх эрх шилжүүлсэн гэрээ ба хамтран өмчлөгч хасуулсан хэлцэл   /аль нэг нь/

*     Мэдээллийн сангийн кадастрын зураг

*     Хорооны засаг даргын хаягийн тодорхойлолт

ӨМЧИЙН ГАЗРАА БУСДАД ШИЛЖҮҮЛСЭН ГАЗРААС

ХАМТРАН ӨМЧЛӨГЧ ХАСУУЛАХ

*       Өмчилсөн газрын шийдвэр, кадастрын зургийн хуулбар  /Газрын албаны архиваас/

*       Нотариатаар батлуулсан газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ

ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ШИЙДВЭР НӨХӨН АВАХ

*       Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа    /Улсын бүртгэлийн газраас/

*       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа зээлэнд бүртгэгдсэн эсэх лавлагаа

*       Анх өмчилсөн үеийн шийдвэр, кадастрын зургийн хуулбар    /Газрын албаны архиваас/

*       Өдөр тутмын сонинд хүчингүй болгох зар тавих, сонингийн хайчилбар

*       Мэдээллийн сангийн кадастрын зураг

ЖИЧ: ДЭЭРХ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛСЭН ТОХИОЛДОЛД ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН МЭРГЭЖИЛТЭНЭЭР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ.

БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН

Н.ШИНЭ-ОРГИЛ
Дарга
Утас: 99296777
Shineorgil@gmail.com
Б.ТӨМӨРБААТАР
Ахлах мэргэжилтэн
Утас: 99102680
tumur_gazar@yahoo.com
Д.БАЯРЦЭЦЭГ
Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн
Утас: 88014016
gogo_bayartsetseg@yahoo.com
Б.БАТГЭРЭЛ
Газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн
Утас: 90909899
Bzdgzba2@gmail.com
Э.СУВД-ЭРДЭНЭ
Газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Утас: 99190978
Suwdaa.chinguun19@gmail.com
Д.НАРАНГЭРЭЛ
Газрын төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Утас: 99058054
narangerel.d@gazar.ub.gov.mn
Ц.БЯМБАЦЭЦЭГ
Бичиг хэргийн ажилтан
Утас: 88138523
byambab980@gmail.com
  

ХОЛБОО БАРИХ

Байгууллагын цахим хаяг: bzdgzbalba@gmail.com

ХАЯГ БАЙРШИЛ