Баянзүрх дүүргийн 11 хороо нь анх 1956 оны 07-р сарын 10-ны өдрийн 1 дүгээр тогоолоор Найрамдлын районы 11 дүгээр хороо болон үүсэн байгуулагдаж улмаар УИХ-ын 1992 оны 8-р сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо болон өргөжсөн. 35.5 мянган га газар нутагтай, Дархан цаазат Богдхан уул бүхлээрээ манай хорооны нутаг дэвсгэрт ордог. Хойд талаараа Баянзүрх дүүргийн 20-р хороо, зүүн талаараа Налайх дүүрэг, зүүн урд талаараа Төв аймгийн Сэргэлэн сум, баруун талаараа БЗД-ийн 36, 23-р хороодтой хиллэдэг.
ХАӨМ Санд бүртгэлтэй 3491 өрхийн 9758 хүн амтай. Нийт хүн амын 11% нь орон сууцанд, 89% нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий. Манай хорооны эрхэм зорилго бол “Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, үйл ажиллагаагаараа жишиг хороо болох” юм.
Тус хороо нь Улаанбаатар хотоос алслагдсан байршилтай, байгалийн үзэсгэлэнт Богдхан уулын Их, бага тэнгэрийн ам, Залаат, Чулуут Харганат, Төр хурах, Шажин хурах, Шавартай, Бумбат, Ширдэгт зэрэг амуудтай. Амралт жуулчны баазууд, “Сансар”, “Оргил”, “EFES” гэх томоохон худалдааны төвүүд, үйлдвэр үйлчилгээний газрууд зэрэг нийт 148 аж ахуйн нэгжүүд нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг.
Хүн амын амьжиргааны түвшин дунджаас доогуур, малчин болон мал бүхий 216 өрхийн 12.162 толгой малтай.
| Ж.БАТБИЛЭГ Засаг дарга Утас: 99098940 Jigjidbatbileg@gmail.com | П.ЭНХЦЭЦЭГ Зохион байгуулагч Утас: 99157387 enkh.p11@gmail.com | Б.ЦЭНД Зохион байгуулагч Утас: 99157387 tsend.bagsh20@gmail.com |
| О.СҮНДЭРЪЯА Нийгмийн ажилтан Утас: 95271822 Oyuntsetsegsunderya@gmail.com | Г.БАЯРМАА Халамж хариуцсан мэргэжилтэн Утас: 88987730 bayarmaa.gan@gmail.com | Т.МӨНХЦЭЦЭГ ХХОН байцаагч Утас: 89015357 munkhuu4423@gmail.com |
| Ж.БАТБИЛЭГ Засаг дарга Утас: 99098940 Jigjidbatbileg@gmail.com |
| П.ЭНХЦЭЦЭГ Зохион байгуулагч Утас: 99157387 enkh.p11@gmail.com |
| Б.ЦЭНД Зохион байгуулагч Утас: 99157387 tsend.bagsh20@gmail.com |
| О.СҮНДЭРЪЯА Нийгмийн ажилтан Утас: 95271822 Oyuntsetsegsunderya@gmail.com |
| Г.БАЯРМАА Халамж хариуцсан мэргэжилтэн Утас: 88987730 bayarmaa.gan@gmail.com |
| Т.МӨНХЦЭЦЭГ ХХОН байцаагч Утас: 89015357 munkhuu4423@gmail.com |
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хамтарсан баг нь “Гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход дэмжлэг үзүүлэх” чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Хамтарсан багийн ахлагчаар засаг дарга Ж.Батбилэг, багийн гишүүдэд халамжийн мэргэжилтэн Г.Баярмаа, цагдаагийн хэсгийн байцаагч цагдаагийн дэд ахлагч Б.Цэрэндорж, Т.Билгүүнтөгс, 88 дугаар сургууулийн нийгмийн ажилтан А.Оюунномин, 126 дугаар сургуулийн нийгмийн ажилтан С.Батцэцэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан М.Мөнхзаяа нар сонгогдон ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхор тосгоны эрүүл мэндийн төв нь 1960 онд байгуулагдсан. Манай эрүүл мэндийн төвийн эрхэм зорилго бол нийт иргэдэд чанартай, жигд, хүртээмжтэй эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх юм. Бид эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, ард иргэдэд нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Хонхор тосгоны эрүүл мэндийн төв нь нийт 10 эмч, 10 сувилагч, 7 ажилтан албан хаагчийн бүрдэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Цагдаагийн хэсэг нь нийт 2 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай цагдаагийн хэсэг нь гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.
УТАСНЫ ДУГААР: 77559411