БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 12-Р ХОРОО

ТАНИЛЦУУЛГА

Баянзүрх дүүргийн 12 хороо нь анх 1985 онд байгуулагдсан 140 га газар нутагтай. Манай хорооны эрхэм зорилго бол иргэд оршин суугчдаа эрүүл, аюулгүй орчинд аз жаргалтай амьдрах таатай боломжоор хангах юм.

Манай хороо 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 7063 хүн амтай байна. Нийт хүн амын 36,2 хувь нь орон сууцанд, 63,8 хувь гэр хороололд амьдардаг.

Манай 12 дугаар хороонд Ерөнхий боловсролын 147-р сургууль, АШУҮИС, 20-р цэцэрлэг, Эрхэм эрдэм цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Мөн Wellmart супермаркет, Оргил хайпермаркет, Оргил жейд хүнсний зах зэрэг томоохон зах худалдааны төв байрладаг.

АЖИЛЧИД

Манай хороо 9 хэсэгтэй, нийт 23 албан хаагч төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

Х.БАТЗАЯА
Засаг дарга
Утас: 99208235
goodwellzaya@gmail.com
Ү.УНДРАЛ
Зохион байгуулагч
Утас: 93153100
undraa111undraa@gmail.com
Д.ЧУЛУУНЦЭЦЭГ
Зохион байгуулагч
Утас: 99236814
bzd12@yahoo.com
Д.ОРГИЛ
Нийгмийн ажилтан
Утас: 88056978
bzf12@yahoo.om
Г.АЗЗАЯА
Олон нийттэй харилцах ажилтан
Утас:
М.БАЯРЧИМЭГ
Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Утас:

 

ХАМТАРСАН БАГ

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Хамтарсан баг нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх хамгааллын чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Хамтарсан багийн ахлагчаар Х.Батзаяа,

Гишүүнээр:

  • Монхорын Баярчимэг Халамжийн мэргэжилтэн 88167928 Bayrchimegmonkhor@gmail.com
  • Гонгорын Лхамсүрэн хэсгийн байцаагч 89848400 Gongorlhamsuren12@gmail.com
  • Батсайханы Мөнхзул Амгалан Итгэлэхүй өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан 91102842 Munkhzulzulaa02@gmail.com
  • Бадамхандын Лхагвабат 147-р сургуулийн нийгмийн ажилтан Blkhagvabat@gmail.com
  • Буянбатын Ариунцэцэг 20-р цэцэрлэгийн арга зүйч bud2007@gmail.com

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Амгалан Итгэлэхүй” ӨЭМТ нь 2012 онд байгуулагдсан. Манай ӨЭМТ-ийн эрхэм зорилго хүн амд эрүүл мэндийн тусламж  үйлчилгээг чанартай хүртээмжтэй чирэгдэлгүй хүргэх  юм. Бид эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг амбулатор, сэргээн засах, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ (сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэлт) гэсэн төрлөөр иргэдэд үзүүлж байна.

“Амгалан Итгэлэхүй” ӨЭМТ нь нийт  7 эмч, 5 сувилагч, 4 ажилтан албан хаагчийн бүрдэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ГАРГАСАН АМЖИЛТУУД:

  • 2021 онд Баянзүрх дүүргийн шилдэг өрхийн эрүүл мэндийн төв болсон.
  • 2021 онд чанарын багийн үйл ажиллагаагаар дүүрэгтээ тэргүүн байр эзэлсэн.
  • 2022 онд Баянзүрх дүүрэгтээ эхний шилдэг 3-т орсон.
  • 2022 онд чанарын багийн үйл ажиллагаагаар дүүрэгтээ 2 удаа тэргүүн байр эзэлсэн.

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

Баянзүрх дүүргийн 12 хорооны Цагдаагийн хэлтэс нь нийт 2 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай цагдаагийн хэлтэс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, нийтийн хэв журмыг сахиулах, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

ХОЛБОО БАРИХ

УТАСНЫ ДУГААР: 93230392

ФЭЙСБҮҮК ПЭЙЖ ХУУДАС: https://www.facebook.com/groups/719436435511629/       

ХАЯГ БАЙРШИЛ