Улаанбаатар хотын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа (АДХГЗ)-ны 1985 оны 18 дугаар тогтоолоор орон сууцны гудамжны 7 дугаар хороог 2 салгаж орон сууц гудамжны 16 дугаар хоpooг байгуулж байсан түүхтэй. Тухайн үед 600 орчим өрхийн 3000 гаруй хүн амтай, газар нутгийн хэмжээ 90.72 га талбайтай үүсгэн байгуулагдсан байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/36 дугаар тогтоолоор 16 дугаар хороо нь 40 дүгээр хороо болон хуваагдсан.
Манай хороо 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 5501 өрхийн 20799 хүн амтай. Нийт хүн амын 99.6 хувь нь орон сууцанд, 0.2 хувь буюу 6 өрхийн 37 хүн гэр хороололд амьдардаг.
Эрхэм зорилго:
Иргэн танд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг ханган, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод чанар хүртээмжтэй хүргэх, оршин суугчдын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулахын төлөө ажиллан жишиг хороо болоход оршино.
Хорооны байр нь төвийн дулаан холбогдсон, 663мкв талбайд В1 болон 2 давхар барилгатай юм.
Манай 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн ерөнхий боловсролын 44, 53 дугаар сургууль, 53 дугаар сургуулийн салбар, Нийслэлийн хүүхдийн 8, 21, 82, 319, 21 дүгээр цэцэрлэгийн 2 салбар цэцэрлэг, Төр захиргааны хоёрдугаар байгууллага, СОС хүүхдийн асрамж, халамжийн төв, Өнөр бүл хүүхдийн асрамж, халамжийн төв, Бяцхан тэмүүлэл хүүхдийн сэргээн засах төв, Орон нутгийн өмчит аж ахуйн нэгж хэрэглэгчид үйлчлэх төв нэг, зэрэг нийт 14 төрийн байгууллага, 233 аж ахуйн нэгж байгууллага, 27 Сууц өмчлөгчдийн холбоо, 3 ашиглалтын алба, 3 нийтийн байр үйл ажиллагаа явуулдаг.
Манай хороо нь 20 хэсэгтэй, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 63 дугаар тогтоолоор нэмж 3 хэсэгтэй болохоор батлагдан нийт 20 хэсэгтэй болсон байна. Нийт 32 албан хаагчаас Засаг дарга, 2 зохион байгуулагч, Нийгмийн ажилтан, 3 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Ахмадын зөвлөлийн дарга, 2 хэсгийн байцаагч, 2 жижүүр, Үйлчлэгч, Олон нийтийн хог хаягдлын байцаагч, 20 хэсгийн ахлагч нар төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.
| Б.БУЛГАНХҮҮ Засаг дарга Утас: 91999976 buugiibulgankhuu@gmail.com | Х.ОТГОНЖАРГАЛ Зохион байгуулагч Утас: 95525763 bzd16khoroo30@gmail.com | О.ЭНХЗУЛ Зохион байгуулагч Утас: 89003089 bzd16khoroo@gmail.com |
| Б.ЦОМОРЛОГ Нийгмийн ажилтан Утас: 86077002 e.ts_amina@yahoo.com | Д.АРИУНЖАРГАЛ Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Утас: 99063129 da.ariunjargal@gmail.com | С.БОР |
| Б.БУЛГАНХҮҮ Засаг дарга Утас: 91999976 buugiibulgankhuu@gmail.com |
| Х.ОТГОНЖАРГАЛ Зохион байгуулагч Утас: 95525763 bzd16khoroo30@gmail.com |
| О.ЭНХЗУЛ Зохион байгуулагч Утас: 89003089 bzd16khoroo@gmail.com |
| Б.ЦОМОРЛОГ Нийгмийн ажилтан Утас: 86077002 e.ts_amina@yahoo.com |
| Д.АРИУНЖАРГАЛ Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Утас: 99063129 da.ariunjargal@gmail.com |
| С.БОР ХХОН байцаагч Утас: 99047869 sanjaabor4@gmail.com |
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Хамтарсан баг нь гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг анхан шатны нэгж юм
Хамтарсан багийн ахлагчаар хорооны Засаг дарга Л.Цогтгэрэл, нарийн бичгийн дарга Б.Цоморлог, багийн гишүүдэд Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Г.Баярцэцэг, Л.Гансүх, Нийгмийн ажилтан Б.Айшолпан, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Ариунжаргал, Цагдаагийн хэсгийн байцаагч-ахлах дэслэгч Б.Мөнхзул, Насан-Урт өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан О.Отгонзул, Нийслэлийн ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Э.Ганбат, Б.Ганжуурмядаг, Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Б.Ганцэцэг, Ц.Нандинцэцэг, нар сонгогдон ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Насан-Урт” ӨЭМТ нь 1999 онд байгуулагдсан. Манай ӨЭМТ-ийн эрхэм зорилго эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чадварлаг хүний нөөцөөр тэгш хүртээмжтэй ээлтэй орчинд үзүүлэн амьдралын зөв дадал, эрүүл урт наслалтыг дэмжих юм.
Бид өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагааны стандартын дагуу эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн 17 төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
“Насан-Урт” ӨЭМТ нь нийт 14 эмч, 15 сувилагч, бусад 10 ажилтан албан хаагчийн бүрдэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг эмч, сувилагчид 2200-2700 иргэн оногдож бүрэн орон тоогоор ажил үүргээ гүйцэтгэж байна.
Гаргасан амжилт
Онцлог:
1. Бага хэмжээний газар нутаг хүн ам олноор суурьшсан, шилжилт хөдөлгөөн, орон сууцны хороолол ихээр баригдаж байгаатай холбоотой хүн ам ихтэй хороо юм.
2. 2022 онд Жишиг өрхийн эмнэлгийн байр ашиглалтад орж ажиллагсад болон үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинг бүрдүүлж, тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлсэн. 2022 онд Нийслэлийн шилдэг ӨЭМТ-өөр шалгарсан.
3.Үйлчлүүлэгч эмч болон цагаа сонгож цаг авах, хүлээгдэл, дарааллаа харах, урьдчилан үзлэгийн цаг авах тогтолцоог хэрэгжүүлсэн.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагч Б.Мөнхзул, хэсгийн байцаагч А.Анунгоо нар ажиллаж байна. Манай Цагдаагийн хэлтэс нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг ханган ажиллах чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.
Цагдаагийн анги байгууллага болон төрийн албан хаагчдын хооронд зохион байгуулагддаг уралдаан, тэмцээнд амжилттай оролцон ажилладаг.
УТАСНЫ ДУГААР: 77559416