Тус хорооны нь зүүн талаараа Налайх дүүрэг, Урд талаар Баянзүрх дүүргийн 11-р хороо, Баруун талаар БЗД-ийн 28 болон 33 хороодтой хиллэн нийт 36.000 га газар нутгийг эзэмшиж тухайн газар нутагт 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор 281 малчин, 31 мал бүхий нийт 312 малтай өрхийн адуу 3992, үхэр 5020, хонь, 5779, ямаа 4123 нийт 18914 толгой мал тоологдож дийлэнх хүн амын 70 гаруй хувь нь тосгоны төвд суурьшмал амьдардаг бол 30 гаруй хувь нь хөдөөний 2 хэсэгт таран амьдардаг малчин өрх байдаг. Мөн нийслэлийн төдийгүй дүүргийн хамгийн том газар нутагтай, хамгийн их малтай хороонд зүй ёсоор тооцогддог, нэн ховордсон төрөл бүрийн эмийн ургамал, бут сөөг, шилмүүст мод, жимс жимсгэнэ, нэн ховор ан амьтан үржүүлэн өсгөдөг, дархан цаазат ан амьтадтай, түүх дурсгалын олон газартай, байгалийн үзэсгэлэнт тогтоцтой нутаг.
Үүнээс шинэ хоршоо аяны хүрээнд Арцат хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хувийн хэргийн дугаар 9030004165, 7028241 Регистрийн дугаартай, Батсүхийн Пүрэв-Очир даргатай нийт 11 гишүүнтэй “ЦЭМБЭЛ БУЛАГ ХАЙРХАН” хоршоо, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хувийн хэрэг 9030004195, 7063977 регистрийн дугаартай, Батчулууны Давхарбаяр даргатай нийт 9 гишүүнтэй “ЕСӨН МОЛОР ХОРШОО” нэртэй 2 малчны хоршоо байгуулагдаж мал аж ахуй, сүү сүүн бүтээгдэхүүн болон газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус хорооны 5020 тоо, толгой үхрийн 2029 үнээ нь Улаанбаатар хотын сүү сүүн бүтээгдэхүүний 30-40%-ийг хангаж байна.
Мөн 25-30 өрх 51.5 га талбайд газар тариалангийн аж ахуй эрхэлж жилд дунджаар 102.5 тн таримал тэжээл буюу ногоон тэжээл хураан өрхийн хэрэгцээ болон хувиараа худалдан борлуулж байна.
Манай хороо нь Хар усан тохой, Баяндөхөм, Туул, Их бага ам, Туул ферм, Гялалзах, Могойт дэнж, Арцат, Хуандай, Дээндий гэсэн нийт 7 хэсэгээс бүрддэг бөгөөд Хүн Ам Өрхийн Мэдээллийн санд бүртгэгдсэн 1579 өрх, 4199 хүн амд тус хорооны 26 ажилчин, алба хаагчид төрийн ахан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.
АЛСЫН ХАРАА: Гачуурт Тосгоны Өөрийн Удирдлагын Алсын Хараатай Бодлого, Иргэдэд Хүрсэн Иргэндээ Ээлтэй Төрийн Үйлчилгээ, Нутгийн Иргэдийн Бүтээлч Санаачлага, Боломжинд Суурилсан Орон Нутгийн Тогтвортой Хөгжил, Эрүүл Орчин, Тайван Амьдрал, Эрдэм Боловсролтой Хойч Ирээдүйг Бүрдүүлэхэд Оршино.
ЭРХЭМ ЗОРИЛГО: “Төр Иргэний Харилцааг Ил Тод Нээлттэй Болгож, Иргэд Олон Нийтийн Санал Санаачлагад Тулгуурлан Төрийн Бодлогыг Шударгаар Хэрэгжүүлэх”
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ: Төрийн Үйлчилгээг Иргэдэд Ил Тод, Түргэн Шуурхай Чанартай Хүргэх.
| С.МӨНХСУТАЙ Засаг дарга Утас: 77559420 Munkhsutai20@gmail.com | У.МИНЖБАДАМ Зохион байгуулагч Утас: 80881303 minjkaminjin13@gmail.com | Т.АМАРТАЙВАН Нийгмийн ажилтан Утас: 88828355 taivanamartaivan@gmail.com |
Б.НАРАНБАТ | В.ДОЛГОРСҮРЭН ХХОН байцаагч Утас: 86155002 doogiidoogii698@gmail.com | Э.ДЭМИД |
У.УРАНЦЭЦЭГ | Б.ЛУВСАНДАВГА Нярав Утас: 88128429 tluvsandavag@gmail.com |
|
| С.МӨНХСУТАЙ Засаг дарга Утас: 77559420 Munkhsutai20@gmail.com |
| У.МИНЖБАДАМ Зохион байгуулагч Утас: 80881303 minjkaminjin13@gmail.com |
| Т.АМАРТАЙВАН Нийгмийн ажилтан Утас: 88828355 taivanamartaivan@gmail.com |
Б.НАРАНБАТ |
В.ДОЛГОРСҮРЭН |
Э.ДЭМИД |
У.УРАНЦЭЦЭГ |
Б.ЛУВСАНДАВГА |
Манай хамтарсан баг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль , Гэр бүлийн тухай хууль, Гэр бүл хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд гэр бүлийн болон хүүхдийн эерэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг хорооны түвшинд цогц байдлаар үзүүлж, хүний эрх, хүүхдийн эрхэд суурилсан, гэр бүлд түшиглэх үндсэн зарчмыг мөрдлөг болгон гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
ХАМТАРСАН БАГИЙН АХЛАГЧ: Хорооны Засаг дарга С.Мөнхсутай
КЕЙС МЕНЕЖЕР: Хорооны нийгмийн ажилтан Б.Наранбат
ГИШҮҮД:
Ц.Гомбосүрэн | Т.Амартайван | Алтанцэцэг |
М.Саранцэцэг | Н.Анхбаяр | М.Ганзориг |

Ц.Гомбосүрэн |
| Т.Амартайван 20-р хорооны Нийгмийн ажилтан Утас: 88828355 taivanamartaivan@gmil.com |
Алтанцэцэг |
М.Саранцэцэг |
Н.Анхбаяр |
М.Ганзориг |
“Гачуурт” тосгоны эрүүл мэндийн төв нь анх Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1961 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаар захирамжаар Гачууртын сангийн аж ахуйг түшиглэн хүүхдийн цэцэрлэг, ясли зориулалтаар барьж ашиглалтад ороод, хожмоо хүний бага эмчийн салбар нэртэйгээр болсон. Хүн ам өсөхийн зэрэгцээ Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1962 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор 1963 оны 01-р сарын 01-ний өдөр их эмчийн салбар болгон өргөжүүлж, 5 ортой байхаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийжээ.
1988 онд ЭХЯ, хотын эрүүл мэндийн газрын шийдвэрээр 15 ортой “Гачуурт тосгоны хүн эмнэлэг”, 2014 оны 03-р сарын 29-ний өдөр 17 ортой “Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв 361м2 талбайтай болон өргөжсөн. Тус эмнэлэг нь дотрын 12, хүүхдийн 5, нийт 17 ортой сумын эмнэлгийн стандартаар анхан шатны тусламж үйлчилгээг амбулатори, станционараар үзүүлдэг. Улиастай, Гүнжийн хоолой, Шар хоолой, Их,Бага ам, Арцат,Могойт дэнж, Бага хуандай, Дээндий, Хар усан тохой гэсэн чиглэлүүдэд алсын дуудлагаар анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Баянзүрх дүүргийн 20 хорооны Цагдаагийн хэлтэс нь Гачуурт дах цагдаагийн тасгийн дарга дэд хурандаа Б.Манлайбаяр, хэсгийн байцаагч дэслэгч Анхбаяр, хороо хариуцсан цагдаа дэд ахлагч Анхбаяр зэрэг нийт 3 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай цагдаагийн хэлтэс гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.
Б.Манлайбаяр – Д/х | Н.Анхбаяр – Д/ч | Б.Анхбаяр – Д/а |
Баянзүрх дүүргийн 20 хорооны Цагдаагийн хэлтэс нь Гачуурт дах цагдаагийн тасгийн дарга дэд хурандаа Б.Манлайбаяр, хэсгийн байцаагч дэслэгч Анхбаяр, хороо хариуцсан цагдаа дэд ахлагч Анхбаяр зэрэг нийт 3 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай цагдаагийн хэлтэс гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.
Б.Манлайбаяр / Д/х / |
Н.Анхбаяр / Д/ч / |
Б.Анхбаяр / Д/а / |
УТАСНЫ ДУГААР: 70490023