Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6/33 дугаар тогтоолоор 2 дугаар хороог хувааж 21 дүгээр хороо байгуулагдаж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 27, 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 196 дугаар тогтоолоор хороодын нутаг дэвсгэрийн зааг /хаягжилт хийх/-ийг тогтоосон болно.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 6/48 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 166 дугаар тогтоолоор хороодын нутаг дэвсгэрийн заагийг шинэчлэн тогтоожээ.
Баянзүрх дүүргийн хойд хэсэгт оршдог бөгөөд Улаанбаатар хотын өсөн тэлж буй хорооны нэг юм. Анх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6/33 дугаар тогтоолоор 2007 онд байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд хамгийн анхны Засаг даргаар Ж.Хүрэлбаатар /2007-2010 он/ томилогдон ажиллаж үргэлжлүүлэн Л.Атар /2010-2012 он/, Б.Наранцэцэг /2012-2020 он/, Н.Эрдэнэзаяа 2020 оноос хойш ажиллаж байна.
Нутаг дэвсгэрийнх хэмжээ 1034 га газартай, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 2490 өрхтэй, 9028 хүн амтай гэр хороолол бүхий хороо юм.
Манай хороо нийт 24 албан хаагч төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. Үүнд: Засаг дарга, 2 зохион байгуулагч, нийгмийн ажилтан, 3 жижүүр, 1 үйлчлэгч, 12 хэсгийн ахлагч, хэсгийн байцаагч 1, хороо хариуцсан цагдаа 1, халамжийн мэргэжилтэн, ХБИ хариуцсан ажилтан, Ахмадын зөвлөлийн дарга багтана.
Эрхэм зорилго бол “Төрийн албаны шуурхай, тасралтгүй, чанартай байх зарчмыг чанд баримтлан, хууль журмыг сахин биелүүлж, иргэн бүрд хүнд сурталгүй төрийн үйлчилгээг хүргэх юм.
Хороо, Ерөнхий боловсролын 127 дугаар сургууль, 199 болон 202 дугаар цэцэрлэг, ШШГЕГ-ын харъяа 441 болон 407 дугаар хорих анги, баривчлах байр, Дарь эх нэгдсэн эмнэлэг, Ачитсайхан өрхийн эрүүл мэндийн төв нийт 9 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Хувийн хэвшлийн үйлвэрлэл, үйлчилгээ эрхлэдэг 70 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж иргэдэд үйлчилж байна.
| Н.ЭРДЭНЭЗАЯА Засаг дарга Утас: 99094794 zaya0902@gmail.com | Б.НАНДИНЦЭЦЭГ | Л.БУМАНЗАЯА Зохион байгуулагч Утас: 80063785 Lkhazayapro@gmail.com |
| Ц.ОЮУН Нийгмийн ажилтан Утас: 92053377 oyun_0329@yahoo.com | Р.ЭНХЖАРГАЛ |
| Н.ЭРДЭНЭЗАЯА Засаг дарга Утас: 99094794 zaya0902@gmail.com |
| Б.НАНДИНЦЭЦЭГ Зохион байгуулагч Утас: 85954949 nandintsetsegbold@gmail.com |
| Л.БУМАНЗАЯА Зохион байгуулагч Утас: 80063785 Lkhazayapro@gmail.com |
| Ц.ОЮУН Нийгмийн ажилтан Утас: 92053377 oyun_0329@yahoo.com |
| Р.ЭНХЖАРГАЛ ХХОН байцаагч Утас: 89329991 enhjargalenhjargal676@gmail.com |
Хамтарсан баг гэдэг бол: Төрийн анхан шатны нэгж болох сум, дүүрэг, баг, хороонд ажиллаж буй Засаг даргаар ахлуулсан хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, өрхийн эмч ба өрхийн, сургуулийн, халамжийн нийгмийн ажилтнууд цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөлөл, гэх мэт хүмүүсээс бүрдсэн мэргэжилтнүүдийн баг юм.
Хамтарсан багийн ахлагчаар Засаг дарга Н.Эрдэнэзаяа, Нарийн бичгийн даргаар нийгмийн ажилтан Ц.Оюун, гишүүдээр хэсгийн байцаагч М.Ууганбаяр, сургуулийн нийгмийн ажилтан Г.Оюунцэцэг, ӨЭМТНА М.Биндэръяба, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсийн мэргэжилтэн Г.Ганзориг нар ажиллаж байна.
/Гаргасан амжилт/
Баянзүрх дүүргийн 21 хорооны Ачитсайхан ӨЭМТ нь 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын 24 ны өдрийн 6/48 тогтоол “Хороодын бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах тухай”, Нийслэлийн засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 13 ны өдрийн “Хороод байгуулагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” захирамжуудаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
ӨЭМТ-ийн эрхэм зорилго: Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулж, иргэдийн итгэлийг хүлээсэн шинжлэх ухаан технологийн шилдэг аргуудад суурилсан таатай аюулгүй орчинд эмчилгээний тэргүүн туршлага, шинэ санааг нэвтрүүлэх, нэр төрлийг олшруулж, өвчлөл эндэгдлийг бууруулахад оршино. Бид иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна нийгмийн эрүүл мэндийн, сувилахуйн, дархлажуулалтын, болон зарим 2 дахь шатлалын тусламж үйлчилгээ болох
2016 оны 3 сараас Эх барих эмэгтэйчүүдийн эмчийг авч ажиллуулсан. Эмэгтэйчүүдийн эмч ажилласнаас хойш Жирэмсний эрт хяналт 2016 оны 07 сараас хойш тогтмол 100% үзүүлэлттэй байна.
2017 онд шинээр уламжлалт сэргээн засахын кабинет нээсэн.
ӨЭМТ дээр Уламжлалт, сэргээн засах эмчилгээг иргэдэд үзүүлснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр төрөл олширч, үйлчилгээ ойртон чирэгдэлгүй болж байгаа нь сэтгэл ханамжтай байна. Уламжлалт сэргээн засахын чиглэлээр 2-р шатлалын тусламж үйлчилгээг ӨЭМТ-д үзүүлж байна.
“Ачитсайхан” ӨЭМТ нь нийт Өрхийн эрүүл мэндийн бүтэц үйл ажиллагааны стандартыг хэрэгжүүлэх зорилгоор үйлчлэх хүрээний 14603 хүн амд их эмч-7, /өрхийн эмч-4, уламжлалтын их эмч -1, эмэгтэйчүүдийн эмч-1/, сувилагч-8, НЭМА-1, мэдээлэл дүн бүртгэл хариуцсан мэргэжилтэн -1, ня-бо-1, жолооч-1, үйлчлэгч-1 нийт 20 эмч мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй баг 21-р хорооны бүртгэлтэй -11543, бүртгэлгүй 3379, нийт 14603 хүн амд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Гаргасан амжилтуудаас дурьдвал :
Сайн туршлага эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцож, Олон улсын чанарын стандарт ISO9011:2015, MNS стандартууд нэвтрүүлж эмчилгээний батламж гэрчилгээ авсан.
ISO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ хэрэгжүүлсэн амжилтаар “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ӨЭМТ”-өөр шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан
21-р хороо нь одоогоор цагдаагийн хэлтэсгүй үйл ажиллагаа явуулж байна.