БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 23-Р ХОРОО

ТАНИЛЦУУЛГА

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо нь анх Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 02 дугаар сарын 28-ны 27 дугаар тогтоолоор байгуулагдсан.

Тус хороо нь 225.82 га нутаг дэвсгэртэй, 3087 өрх, 10090 хүн амтай, 100% гэр хороолол юм.

Манай хороо нь 15 хэсэгтэй, нийт 26 албан хаагч төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. Манай хорооны эрхэм зорилго бол Монгол Улсын Засгийн газар, нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд ажлаа чиглүүлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа хуулийг дээдлэн, Иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, хууль эрх зүйн хүрээнд тэгш, шударга, үр нөлөөтэй хүндрэл чирэгдэлгүй хүргэн ажиллах юм.

Баянзүрх дүүргийн 28, 35, 9, 10 дугаар хороотой хиллэдэг.  Манай 23 хороонд Ерөнхий боловсролын 87-р сургууль, 211-р цэцэрлэг, 320-р цэцэрлэг, 6-р цэцэрлэг, Цагдаагийн Гуравдугаар хэлтэс зэрэг төрийн байгууллагууд, 52 ААН үйл ажиллагаа явуулдаг. 2022 оны 09 сараас хорооны Засаг даргаар М.Пүрэвдорж ажиллаж байна.

ХХАХМ Ш.Эрдэнэсувд Утас: 91089270

АЖИЛЧИД

М.ПҮРЭВДОРЖ
Засаг дарга
Утас: 91916432
Bzd.23horoo@gmail.com

Д.МАНДАХБАЯР
Зохион байгуулагч
Утас: 89031309
dmandah.01@gmail.com

Э.АРИУНЧИМЭГ
Зохион байгуулагч
Утас: 88123237
ariunchimeg11@gmail.com

Ш.ЭРДЭНЭСУВД
Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Утас: 94084458
shuherterdenesuvd@gmail.com 

Б.САЙНЖАРГАЛ
ХХОН байцаагч

Утас: 88707084
sainjargalsainjargal02@gmail.com
 

АЖИЛЧИД

М.ПҮРЭВДОРЖ
Засаг дарга
Утас: 91916432
Bzd.23horoo@gmail.com

Д.МАНДАХБАЯР
Зохион байгуулагч
Утас: 89031309
dmandah.01@gmail.com

Э.АРИУНЧИМЭГ
Зохион байгуулагч
Утас: 88123237
ariunchimeg11@gmail.com

Ш.ЭРДЭНЭСУВД
Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Утас: 94084458
shuherterdenesuvd@gmail.com 

Б.САЙНЖАРГАЛ
ХХОН байцаагч
Утас: 88707084
sainjargalsainjargal02@gmail.com

ХАМТАРСАН БАГ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Хамтарсан баг нь “Гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн орход дэмжлэг үзүүлэх”  чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Хамтарсан багийн ахлагчаар засаг дарга М.Пүрэвдорж, Хамтарсан багийн гишүүдэд ХХҮХ-ийн мэргэжилтэн Ш.Эрдэнэсувд, Хорооны Цагдаагийн хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Э.Мөнхтулга, Нэмүүлэн ӨЭМТ-ийн эмч Д.Жаргал, Нэмүүлэн ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан Ц.Оюунчимэг НЕБ-ийн 87 дугаар Сургууулийн нийгмийн ажилтан Г.Цэрэндулам нар сонгогдон ажиллаж байна.

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Нэмүүлэн” ӨЭМТ нь 2007 онд байгуулагдсан. Манай ӨЭМТ-ийн эрхэм зорилго бол нийт иргэдэд чанартай, жигд, хүртээмжтэй эрүүл мэндийн анхан шатны  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж хамтын оролцоонд тулгуурласан өрхийн эрүүл мэндийг төвийг хөгжүүлэх замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. 

“Нэмүүлэн” ӨЭМТ нь нийт 5 эмч, 7 сувилагч, 4 ажилтан албан хаагч нийт 16 ажилтны бүрдэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Цагдаагийн хэсэг нь гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

ХОЛБОО БАРИХ

УТАСНЫ ДУГААР: 77559423

Facebook

ХАЯГ БАЙРШИЛ