ЗОРИЛГО ЗОРИЛТ
Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэж нийслэл, дүүрэгт ажил амжилтаараа тэргүүний хамт олон болох эрхэм зорилготой.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 дугаар тогтоолоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооноос салж, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо болон байгуулагдсан.
Тус хороо нь анх 1205 өрхийн, 3954 хүн амтай, урд хэсэг нь Төмөр зам, баруун хэсэг нь сэлбэ гол, хойд хэсэг нь дунд зам буюу Натурын зам, зүүн хойд хэсэг нь 35-р байрнаас урагш 171-р байр Улаанбаатар их сургууль хүртэлх 40,2га нутаг дэвсгэрийг хамарч байсан.
Хорооны шинэ цогцолбор байр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хөрөнгө оруулалтаар 2011 оны 07 сараас баригдаж эхлэн 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ашиглалтад орсон.
Хорооны хүн амын нягтаршил, газар нутгийн хэмжээг харгалзан 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 43 дугаар тогтоолоор хорооны баруун хэсгийг 43 дугаар хороо болгон салгаж 18 дугаар хорооноос 22 байршлыг авч хилийн заагийг шинэчлэн тогтоосон. Ингэснээр тус хорооны хүн амын нягтаршил саармагжиж, газар нутгийн хувьд 21,8 га газар нутагтай болж багассан төрийн үйлчилгээг иргэн бүрт хүрч үйлчлэх боломжтой болсон.
Хороо нь 13 хэсэгтэй, 2025 оны байдлаар 3122 өрхтэй, 10799 хүн амтай нийт нутаг дэвсгэр нь хотын А зэрэглэлд байрладаг. Хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 51 байр, хувийн эзэмшлийн 1 хувийн орон сууц байрлах ба бүх байр объектууд төвийн шугам сүлжээнд холбогдсон, дан байр хороолол юм.
Боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 байгууллага:
· Сургуулийн өмнөх боловсрол – Төрийн өмчийн 255-р цэцэрлэг, 321-р цэцэрлэгийн салбар, 337-р цэцэрлэг, Хувийн өмчлөлийн “Мандах нарны үрс” цэцэрлэг, “Нарны үрс” цэцэрлэг, “Жи жи цэцэрлэг”
· Ерөнхий боловсролын сургууль-Төрийн өмчийн 111 дүгээр сургууль, хувийн өмчлөлийн “Шинэ Монгол” ерөнхий боловсролын сургууль, “Улаанбаатар” бүрэн дунд сургууль, “Гёте” олон улсын бүрэн дунд сургууль, “Төгсдэлгэрэх” бүрэн дунд сургуулийн салбар, “Томуужин” ахлах сургууль
· Их дээд сургууль, коллеж-“Шинэ Монгол” коллеж болон их сургууль, “Улаанбаатар” дээд сургууль
Сууц өмчлөгчдийн 15 холбоо:
Т. ПАГАМДУЛАМ | Б. ТУНГАЛАГ | Н.ГАНТУНГАЛАГ |
Б. АРИУНЖАРГАЛ | Б.САЙНЖАРГАЛ Нийгмийн ажилтан Утас: 99859696 ssainaa544@gmail.com | Б.ОЮУН-УХААН |
Г.ГАНЗОРИГ | Д.БОЛОРМАА ХХОН байцаагч Утас: 90781434 bolormaadashrawdan@gmail.com |
|
Т. ПАГАМДУЛАМ |
Б. ТУНГАЛАГ |
Н.ГАНТУНГАЛАГ |
Б. АРИУНЖАРГАЛ |
Б.САЙНЖАРГАЛ |
Б.ОЮУН-УХААН |
Г.ГАНЗОРИГ |
Д.БОЛОРМАА |
Баянзүрх дүүргийн 25-р хорооны Хамтарсан баг нь гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Хамтарсан багийн ахлагчаа хорооны Засаг дарга Т.Пагамдулам,
Нарийн бичгийн даргаар Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан Б.Сайнжаргал
Гишүүдэд:
“ЭНХ-АГШИН” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА:
Баянзүрх дүүргийн 25-р хорооны ‘Энх-Агшин’’ ӨЭМТ нь 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан.
Зорилго: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үйлчлэх хүрээний хүн амд хүртээмжтэй, чанартай үзүүлэх эрүүл аж төрөх ёсыг сурталчлах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулахад оршино.
Зорилтууд:
‘Энх-Агшин’’ ӨЭМТ нь нийт 8 эмч, 6 сувилагч, нийт 18 ажилтан албан хаагчийн бүрдэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Баянзүрх дүүргийн 25-р хорооны Цагдаагийн хэсэг нь нийт 2 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хорооны нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй байдлыг ханган ажиллах чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.
Х.Ербол |
Э.Наранцацрал |
УТАСНЫ ДУГААР: 77559425