БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 27-Р ХОРОО

ТАНИЛЦУУЛГА

ЭРХЭМ ЗОРИЛГО

Төрийн албаны шуурхай, тасралтгүй, чанартай байх зарчмыг чанд баримтлан, хууль журмыг сахин биелүүлж, иргэн бүрт хүнд сурталгүй төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэж, төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж ажиллаж байна.

Тус хороо нь 2016 онд өөрийн цогцолбор байртай болж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Газарзүйн хувьд уулархаг болон голын ай сав дагуу байралсан намгархаг газар хосолсон. Урд талаараа 2 дугаар хороотой, хойд талаараа 21 дүгээр хороотой, зүүн талаараа 31 дүгээр хороотой, баруун талаараа 29 дүгээр хороогоор зааглагддаг. Тус хороо нь 292 га талбайтай, 3247 өрхийн 11005 хүн амтай.  16 хэсэгтэй хэсэг тус бүр хэсгийн ахлагчтай, дан гэр хорооллоос бүрдсэн томоохон хороодын нэг болон үйл ажиллагаа явуулж байна.

2025 оны 02 дугаар сарын 01-нээс Засаг даргаар Давыдов овогтой Оюунтөгс томилогдон ажиллаж байна. Мөн Зохион байгуулагчаар Б.Удвал, нийгмийн ажилтан Г.Оюунхуар, халамжийн мэргэжилтэн С.Удаанжаргал, ХХОНБ Б. Арвинаа, 16 хэсгийн ахлагч, 3 жижүүр , 1 үйлчлэгч нарын нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй  ажиллаж байна.  

Аж ахуйн нэгж, байгууллага: Хорооны нутаг дэвсгэрт 132 дугаар сургууль, 212 дугаар цэцэрлэг, хувийн 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, үйл ажиллагаа явуулж байна.

Хүн амын хүйсийн харьцаа: Тус хорооны нийт хүн амын 53,29 хувийг эмэгтэйчүүд, 46,71 хувийг эрэгтэйчүүд тус тус эзэлдэг.

Боловролын түвшин: Иргэдийн 25 хувь нь Баклавр, 38 хувь нь Бүрэн дунд боловсролтой байна.

Ажил эрхлэлт: Хөдөлмөрийн насны нийт иргэдээс 15 хувь нь ажил эрхэлдэггүй, 39,6 хувь нь цалин хөлстэй ажил эрхэлдэг.

АЖИЛЧИД

Д.ОЮУНТӨГС
Засаг дарга
Утас: 77559427
dtugsuu86@gmail.com

 

Г.БАТЧИМЭГ
Зохион байгуулагч
Утас: 99024092
glg.batchimeg@gmail.com

Б.УДВАЛ
Зохион байгуулагч
Утас: 95219534
udwalbaatarpurew@gmail.com

Г.ОЮУНХУАР
Нийгмийн ажилтан

Утас: 91026462
oyukaoyukaaa1@gmail.com

Б.АРВИНАА
ХХОН байцаагч

Утас: 94452872
aarvina3@gmail.com

 

АЖИЛЧИД

Д.ОЮУНТӨГС
Засаг дарга
Утас: 77559427
dtugsuu86@gmail.com

Г.БАТЧИМЭГ
Зохион байгуулагч
Утас: 99024092
glg.batchimeg@gmail.com

Б.УДВАЛ
Зохион байгуулагч
Утас: 95219534
udwalbaatarpurew@gmail.com

Г.ОЮУНХУАР
Нийгмийн ажилтан

Утас: 91026462
oyukaoyukaaa1@gmail.com

Б.АРВИНАА
ХХОН байцаагч
Утас: 94452872
aarvina3@gmail.com

ХАМТАРСАН БАГ

Баянзүрх дүүргийн хорооны Хамтарсан баг нь “Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх,илрүүлэн, таслан зогсоох, хохорогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх” чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

  1. Хамтарсан багийн ахлагчаар Засаг дарга Д.Оюунтөгс, багийн гишүүдэд Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн С.Удаанжаргал, 132 дугаар сургуулийн нийгмийн ажилтан А.Эрдэнэт-Од, Цагдаагийн хэсгийн байцаагч д/ч Б.Амаржаргал, Хороон цагдаа д/а Д.Уламбаяр, 212 дугаар цэцэрлэгийн арга зүйч Л.Цэрэнжаргал, ӨЭМТ-н эмч Ц.Баасанхүү нар сонгогдон ажиллаж байна.

ХАМТАРСАН БАГИЙН АХЛАГЧ: Хорооны Засаг дарга Д.Оюунтөгс

ГИШҮҮД:

  • Хэсгийн байцаагч д/ч Б.Амаржаргал
  • Хороон цагдаа д/а Д.Уламбаяр
  • Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн С.Удаанжаргал
  • 132 дугаар сургуулийн нийгмийн ажилтан А.Эрдэнэт-Од
  • 212 дугаар цэцэрлэгийн арга зүйч Л.Цэрэнжаргал
  • “Анд сайхан” ӨЭМТ-н эмч Ц.Баасанхүү

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Андсайхан ӨЭМТ танилцуулга

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Андсайхан” ӨЭМТ нь 2006 онд анхны тендерээр байгуулагдсан.

2006 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. ӨЭМТ-ийн бүтэц орон тоон стандартын дагуу нийт  эмч 9, сувилагч 6, нягтлан бодогч-1, үйлчлэгч-1, жолооч-1, хүний нөөцийн бүрэлдхүүнтэй оношилгоо эмчилгээний чиглэлээр, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Цагдаагийн хэсэг нь нийт 2 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай цагдаагийн хэсэг нь Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

Б. Амаржаргал
Хэсгийн байцаагч
Утас: 80187752

Д. Уламбаяр
Хороо хариуцсан цагдаа
Утас: 80901159

ХОЛБОО БАРИХ

УТАСНЫ ДУГААР: 77559427

Facebook

ХАЯГ БАЙРШИЛ