Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо нь 2010 оны 12 сарын 24-ний өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6/48 тоот, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 02 сарын 28-ны өдрийн 48 тоот тогтоолоор Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо хуваагдан Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо бий болж байгууллагдсан.
Тус хороо нь БЗД-ийн 23 дугаар хорооноос 4 хэсэг, 95 гудамж , 1600 өрхийн 5600 гаруй хүн амтайгаар тасарч байгуулагдсан.
Хот төлөвлөлтийн хувьд гэр хороолол бүхий оршин суугчтай. Хужирбулангийн эцсийн буудалд шинэ цогцолбор байртайгаар байгууллагдсан.
Газарзүйн байрлалын хувьд Улаанбаатар хотын зүүн хэсэгт оршдог. Баруун талаараа Баянзүрх дүүргийн 23-р хороо, зүүн талаараа 20-р хороо, урд талаараа 11 дүгээр хороотой хиллэдэг. 3435,7 га газар нутаг дэвсгэртэй. Хужирбулан гэсэн нэршил бүхий 95 гудамжтай дан гэр хороолол хороо юм.
Тус хороо нь 2025 оны байдлаар 3335 өрхийн 11,059 хүн амтай.
АЛСЫН ХАРАА: Өөрийн удирдлагын алсын хараатай бодлого, иргэдэд хүрсэн иргэндээ ээлтэй төрийн үйлчилгээ, иргэдийн бүтээлч санаачлага, боломжинд суурилсан орон нутгийн тогтвортой хөгжил, эрүүл орчин, тайван амьдрал, эрдэм боловсролтой хойч ирээдүйг бүрдүүлэхэд оршино.
ЭРХЭМ ЗОРИЛГО: Хорооны нутаг дэвсгэрт Монгол Улсын Хууль тогтоомж, Нийслэл, Дүүргийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг ханган, аж ахуй нэгж байгууллага, иргэдэд төрийн үйлчилгээг ил, тод, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлж, авилгагүй, цахим, жишиг хороо болох.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ: Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, түргэн шуурхай чанартай хүргэх.
Н.ГАНЧИМЭГ | А.ОТГОНЖАРГАЛ Зохион байгуулагч Утас: 83150401 otgonjargalamintuya@gmail.com | Д.БАТДАВАА Нийгмийн ажилтан Утас: 99198767 Batdavaadashdavaa@gmail.com |
Х.ОЮУНШҮР | Д.ЛХАГВАДОРЖ Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Утас: 86861101 LKHagvaa_az@yahoo.com | Б.БАТСУВД ХХОН байцаагч Утас: 80354647 boldbatsuvd12@gmail.com |
Н.ГАНЧИМЭГ |
А.ОТГОНЖАРГАЛ |
Д.БАТДАВАА |
Х.ОЮУНШҮР |
Д.ЛХАГВАДОРЖ |
Б.БАТСУВД |
Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Хамтарсан баг нь “Гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход дэмжлэг үзүүлэх” чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
УТАСНЫ ДУГААР: 83150401