БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 33-Р ХОРОО

ТАНИЛЦУУЛГА

Гачуурт тосгон нь Нийслэлийн хөдөлмөрчдийг сүү цагаан идээгээр тасралтгүй хангах зорилготойгоор анх 1961 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 181 дүгээр тогтоолоор Гацуурт сангийн аж ахуй нэртэйгээр анхлан байгуулагдаж байсан түүхэн замналтай.

Гачуурт сангийн аж ахуй нь байгуулагдсанаас хойш 12 жилийн дараагаар буюу 1973 онд Төв аймгийн Засаг захиргаанаас албан ёсоор салж Улаанбаатар хотын захиргааны харьяанд шилжин ирэхдээ 13000 гаруй малтай /үүнээс саалийн үнээ 12000/, 800 гаруй ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ирсэн байдаг. Тухайн үед Гачууртын сангийн аж ахуй нь сүүний чиглэлийн хар тарлан үүлдрийн үхэр үржүүлдэг, жилдээ 3 сая литр сүү үйлдвэрлэж, улсын төсөвт 8,8 сая төгрөгийн цэвэр орлогыг бүрдүүлэн ажиллаж байсан хамгийн том сүүний фермүүдийн нэг байжээ. 

1992 онд Хотын захиргааны өмч хувьчлалын комиссын 32 дугаар тогтоолоор өмч хувьчлал явагдаж тус аж ахуйн мал сүрэг, эд хөрөнгө хувийн хэвшилд шилжиж тарж бутарсан хэдий ч тухайн үеийн удирдлагууд Гацуурт сангийн аж ахуй гэх захиргааны статусаа хэвээр хадгалан үлдэж чадсан нь өнөөдрийн Гачуурт тосгон юм.

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо нь Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 15 дугаар хуралдааны тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12/36 тоот тогтоолын хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооноос 6 хэсгийг хуваан 33 дугаар хороог 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шинээр байгуулсан,

 Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо нь Улаанбаатар хотын төвөөс /Баянзүрх дүүргээс/ 25 км-ын зайд Гачуурт тосгоны төвд байрладаг.  Тус хороо нь нийт 6 хэсэгтэй 2024 оны жилийн эцсийн Хүн амын Статистик тоон мэдээллээр 1468 өрхийн 3880 хүн ам амьдарч байна. Дийлэнх хүн амын 70 гаруй хувь нь тосгоны төвд суурьшмал амьдардаг бол 20 гаруй хувь нь хөдөөгийн 2 хэсэгт таран амьдардаг малчин өрх байдаг. Мөн нийслэлийн төдийгүй дүүргийн хамгийн том газар нутагтай, хамгийн их малтай хороодын нэгт зүй ёсоор тооцогддог, нэн ховордсон төрөл бүрийн эмийн ургамал, 200 гаруй төрийн ургамал, бут сөөг, шилмүүст мод, жимс жимсгэнэ, нэн ховор ан амьтан үржүүлэн өсгөдөг /минж, хүдэр, халиу буга, чоно, баавгай, тарвага зэрэг/ дархан цаазат ан амьтадтай, түүх дурсгалын олон газартай, байгалийн үзэсгэлэнт тогтоцтой нутаг юм.

Ганбаатарын Ерөөлт нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хорооны Засаг даргаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Хорооны Засаг даргын ажлын албанд:

АЖИЛЧИД

Г.ЕРӨӨЛТ
Засаг дарга
Утас: 99072671
eruultganbaatar@gmail.com

 

Ц. ДАВААХИШИГ
Зохион байгуулагч
Утас: 89510234

Н.СҮРЭНЖАРГАЛ
Нийгмийн ажилтан
Утас: 88457474
nerguisunjee@gmail.com

Т.УЯНГА
Нийгмийн ажилтан
Утас: 99120497

А.МӨНХЗУЛ
Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Утас: 99282928
Munkhzul0949@gmail.com

Н.СУВД-ЭРДЭНЭ
ХХОН байцаагч
Утас: 85850967
suwdaanina@gmail.com

АЖИЛЧИД

Г.ЕРӨӨЛТ
Засаг дарга
Утас: 99072671
eruultganbaatar@gmail.com

Ц. ДАВААХИШИГ
Зохион байгуулагч
Утас: 89510234

Н.СҮРЭНЖАРГАЛ
Нийгмийн ажилтан
Утас: 88457474
nerguisunjee@gmail.com

Т.УЯНГА
Нийгмийн ажилтан
Утас: 99120497

А.МӨНХЗУЛ
Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Утас: 99282928
Munkhzul0949@gmail.com

Н.СУВД-ЭРДЭНЭ
ХХОН байцаагч
Утас: 85850967
suwdaanina@gmail.com

ХАМТАРСАН БАГ

Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны Хамтарсан баг нь “Гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход дэмжлэг үзүүлэх” чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

  1. Хамтарсан багийн ахлагчаар засаг дарга Г.Ерөөлт,
  2. Нарийн бичгийн даргаар нийгмийн ажилтан Т.Уянга
  3. Хамтарсан багийн гишүүн, Хөгжлийн нийгмийн ажилтан Н.Сүрэнжаргал
  4. Халамжийн мэргэжилтэн А.Мөнхзул

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

2025 оны байдлаар өрхийн эрүүл мэндийн төвгүй үйл ажиллагаа явуулж байна.

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

Одоогийн байдлаар Цагдаагийн албанд томилогдсон хүн байхгүй байна.

ХОЛБОО БАРИХ

УТАСНЫ ДУГААР: 99072671

Facebook

ХАЯГ БАЙРШИЛ