Төрийн захиргааны байгууллагыг өргөжүүлэн иргэдэд анхан шатны нэгжээс төрийн үйлчилгээг хүргэх үйл ажиллагааг боловсронгуй болгох үүднээс Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/36 дугаар тогтоолоор өрх, хүн ам, газар зүйн байршлын хувьд бүтцийн өөрчлөлтөд орсноор 34 дүгээр хороо шинээр анх 2208 өрх, 7643 хүн амтайгаар байгуулагдсан.
АЛСЫН ХАРАА: ХОРООНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ ИРГЭДИЙН ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД, АМГАЛАН ТАЙВАН АМЬДРАХ, АЯ ТУХТАЙ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭН, ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ, ИРЭЭДҮЙГ БЭЛТГЭХЭД ОРШИНО.
ЭРХЭМ ЗОРИЛГО: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТЭГШ, НЭЭЛТТЭЙ ХҮРТЭЭХ НӨХЦӨЛ БОЛОЛЦООГООР ХАНГАХ, ИРГЭДЭЭ СОНСОН САНАЛ БОДЛЫГ НЬ ТУСГАХ ХЭРЭГЖҮҮЛЭХ,
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ЧИРЭГДЭЛГҮЙ, ИЛ ТОД, ТҮРГЭН ШУУРХАЙ ЧАНАРТАЙ ХҮРГЭХ.
Тус хорооны нутаг дэвсгэрийн хэмжээ 8 га, 2024 оны жилийн эцсийн статистик тоогоор 2163 өрх, 7338 хүн амтай тоологдсон, 11 хэсэгтэй болсон.
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/36 дугаар тогтоолоор өрх, хүн ам, газар зүйн байршлын хувьд бүтцийн өөрчлөлтөд орсноор 34 дүгээр хороо шинээр байгуулагдсан.
Манай хороо 11 хэсэгтэй, нийт 21 албан хаагч төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.
Н.ДӨЛГӨӨН | Н.БОЛОРМАА | Э.ОЮУН |
Х.ОЮУНЧИМЭГ |
|
|
Н.ДӨЛГӨӨН |
Н.БОЛОРМАА |
Э.ОЮУН |
Х.ОЮУНЧИМЭГ |
Манай хамтарсан баг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүл хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг хорооны түвшинд цогц байдлаар үзүүлж, хүний эрх, хүүхдийн эрхэд суурилсан, гэр бүлд түшиглэх үндсэн зарчмыг мөрдлөг болгон гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
ХАМТАРСАН БАГИЙН АХЛАГЧ: Хорооны Засаг дарга Н.Дөлгөөн 99161299
КЕЙС МЕНЕЖЕР: Нийгмийн ажилтан Э.Оюун 89969654
ГИШҮҮД:
Х.Ган-Очир 95507091
Ч.Жаргалсайхан 99491658
“Миссди бодь мутар “ӨЭМТ нь 2024 оны 06 сарын 04 нд ББН Нийслэлийн эрүүл мэндийн газрын ӨТ-24/11-2/8317 тусгай зөвшөөрлийн гэрчилгээ дагуу өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулж эхэлсэн.
Хаяг: БЗД 34 хороо шар хад 49 дүгээр гудамж 744-89А тоот
Хамрах хүрээ: БЗД 34 хорооны нутаг дэвсгэр хүн амд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх
2025 оны жилийн хүн амын тоо түр оршин суугчтай нийлээд 8330.
Ажилчид: Их эмч 5,Уламжлалтын их эмч 1, дархлаажуулалтын сувилагч 2, сэргээн засахын сувилагч 1, уламжлалт бариа заслын сувилагч 1, эх баригч 1, эрүүл мэндийн нийгмийн ажилтан 1, нягтлан 1, туслах сувилагч 1, жолооч , архив бичиг хэргийн ажилтан 1
Утас:90336333
Пэйж хаяг: Миссди бодь мутар ӨЭМТ
Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны Цагдаагийн хэлтэс нь 1 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай цагдаагийн хэлтэс нь Гэмт хэрэгтэй тэмцэх,, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.
Д.Эрдэнэдалай |
УТАСНЫ ДУГААР: 99161299