БЗД-ийн 35 дугаар хороо нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 43 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгон, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооноос албан ёсоор салж 2022 оны 04 дүгээр сард байгуулагдан 2022 оны 11 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо нь Улаанбаатар хотын төвөөс /Баянзүрх дүүргээс/ 25 км-ын зайд Улиастайн хойд хэсэгт байрладаг. Тус хороо нь нийт 10 хэсэгтэй 2023 оны жилийн эцсийн Хүн амын Статистик тоон мэдээллээр 2200 өрхийн 6557 хүн ам амьдарч байна. Дийлэнх хүн амын 70 гаруй хувь нь төв хэсэгт суурьшмал амьдардаг бол 20 гаруй хувь нь хөдөөний 2 хэсэгт таран амьдардаг малчин өрх байдаг. Мөн нийслэлийн төдийгүй дүүргийн хамгийн том газар нутагтай, хамгийн их малтай хороонд зүй ёсоор тооцогддог, нэн ховордсон төрөл бүрийн эмийн ургамал, бут сөөг, шилмүүст мод, жимс жимсгэнэ, нэн ховор ан амьтан үржүүлэн өсгөдөг, дархан цаазат ан амьтадтай, түүх дурсгалын олон газартай, байгалийн үзэсгэлэнт тогтоцтой нутаг Алсын хараа: Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо нь өөрийн удирдлагын алсын хараатай бодлого, иргэдэд хүрсэн эерэг зөв хандлагатай, иргэндээ ээлтэй төрийн үйлчилгээ, нутгийн иргэдийн бүтээлч санаачлага, боломжинд суурилсан орон нутгийн тогтвортой хөгжил, эрүүл орчин, тайван амьдрал, эрдэм боловсролтой хойч ирээдүйг бүрдүүлэхэд оршино. Эрхэм зорилго: “Төр засгийн бодлого шийдвэр, дээд шатны байгууллагуудын тогтоол шийдвэрийг иргэдэд мэдээлэх, түүнийг биелүүлэх ажлыг зохион байгуулан, хяналт тавьж, төр иргэний харилцааг нээлттэй болгож, иргэд олон нийтийн санал санаачилгад тулгуурлан төрийн бодлогыг шударгаар хэрэгжүүлнэ” Үйл ажиллагааны чиглэл:
|
Б.МӨНХБАТ | М.Мөнхтуул | Б.Төгсбаяр |
М.Баярчимэг |
|
|
ХАМТАРСАН БАГ:
Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны Хамтарсан баг нь “Гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход дэмжлэг үзүүлэх” чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ:
Баянзүрх дүүргийн 35 дүгээр хорооны “Цэнан” ӨЭМТ нь 2023 оны 09 дүгээр сард байгуулагдсан. Манай ӨЭМТ-ийн эрхэм зорилго бол нийт иргэдэд чанартай, жигд, хүртээмжтэй эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх юм. Бид эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, ард иргэдэд нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох гэсэн төрлөөр иргэдэд үзүүлж байна. “Цэнан ” ӨЭМТ нь нийт 4 эмч, 2 сувилагч, 10 ажилтан албан хаагчийн бүрдэлдэхүүнтэйгээр уйл ажиллагаагаа явуулж байна.
№ | Овог | Нэр | Албан тушаал | Утас |
1 | Л. | Мөнхчимэг | ӨЭМТ-ийн дарга | 99110366 |
2 | Бат-Орших | Болортуяа | Хүний их эмч | 88720895 |
3 | Болдбаатар | Баясгалан | Хүний их эмч | 99130988 |
4 | Оюунтуяа | Итгэл | ЭМНА | 86070306 |
5 | Даваажав | Мөнгөнцэцэг | Дархлаажуулалтын сувилагч | 99712102 |
6 | Цогбадрах | Нэмэрдаваа | Эх баригч | 99217417 |
7 | Эрдэнэбат | Хонгорзул | Хүний их эмч | 99592237 |
8 | Чанцал | Цэрэннадмид | Сувилагч | 99482928 |
9 | Эрдэнэчулуун | Чулуунцэцэг | Хүний их эмч | 99549221 |
10 | Пунцаг | Бадамдорж | Жолооч | 89703883 |
11 | Батбаясгалан | Сэлэнгэ | Үйлчлэгч | 91033313 |
12 |
|
| ӨЭМТ | 80181919, 77533663 |
ЦАГДААГИЙН ХЭЛТЭС:
Баянзүрх дүүргийн 35 хорооны Цагдаагийн хэлтэс нь Хэсгийн байцаагч, Цагдаагийн ахмад Ч.Чулуунхишиг нийт 1 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай цагдаагийн хэлтэс гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг
№ | Овог | Нэр | Албан тушаал | Утас |
1 | Чулуунбат | Чулуунхишиг | Хэсгийн байцаагч | 86554166 |
УТАСНЫ ДУГААР: 99022299
ФЭЙСБҮҮК ПЭЙЖ ХУУДАС: https://www.facebook.com/groups/1114120222774595/