БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 38-Р ХОРОО

ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15-р хурлын тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ны 12/36 тоот тогтоолоор иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, хүн амыг тэнцвэржүүлэх зорилгоор 38 дугаар хороо нь хуучин 8 дугаар хорооноос тусгаарлан шинээр байгуулагдсан.

66 га нутаг дэвсгэртэй. 8, 37, 39, 40, 24-р хороодоор хил залган оршиж байна.

Тус хороо нь нийт 15 хэсэгтэй 420 өрх, 13900 гаруй  хүн ам амьдарч байна. Дахин төлөвлөлтэй хороо учир хөдөө орон нутгийн түр оршин суугч ихтэй, 2 хэсэг нь гэр хороололтой, холимог хороо юм.

Хорооны нутаг дэвсгэрт Ерөнхий боловсролын 68-р сургууль, Онцгой байдлын 063 дугаар анги, Зэвсэгт хүчний 310 дугаар цэргийн анги, Нийслэлийн 304 дүгээр цэцэрлэг, Нийслэлийн 289 дүгээр цэцэрлэг, Нийслэлийн 32 дугаар цэцэрлэгийн В салбар, “Өрхийн инээмсэглэл” өрхийн эрүүл мэндийн төв, Цу-Эрдэнэ эмнэлэг, Баянзүрх дүүргийн Тээврийн хэрэгслийн оношилгооны төв, Хаан банк, Төрийн банк, “Tok center” худалдааны төв, Анар хүнсний зах, Сансар супермаркет зэрэг 145 аж ахуйн нэгж байгууллага, 15 СӨХ, Ашиглалтын алба- 2 үйл ажиллагаагаа явуулж байна.

АЛСЫН ХАРАА: ӨӨРИЙН УДИРДЛАГЫН АЛСЫН ХАРААТАЙ БОДЛОГО, ИРГЭДЭД ХҮРСЭН ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, НУТГИЙН ИРГЭДИЙН БҮТЭЭЛЧ САНААЧЛАГА, БОЛОМЖИНД СУУРИЛСАН ОРОН НУТГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ЭРҮҮЛ ОРЧИН, ТАЙВАН АМЬДРАЛ, ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ ХОЙЧ ИРЭЭДҮЙГ БҮРДҮҮЛЭХЭД ОРШИНО.

ЭРХЭМ ЗОРИЛГО: “ТӨРИЙН АНХАН ШАТНЫ  ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ТҮРГЭН ШУУРХАЙ ХҮРГЭЖ, ИРГЭДИЙНХЭЭ ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ЦЭВЭР ХОГГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ, ТӨР ИРГЭНИЙ ГҮҮР БОЛЖ ТӨРИЙН БОДЛОГЫГ ШУДАРГААР ХЭРЭГЖҮҮЛЭХ”

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ИЛ ТОД, ТҮРГЭН ШУУРХАЙ  ЧАНАРТАЙ ХҮРГЭХ.

АЖИЛЧИД

      

Б.АМАРТҮВШИН
Засаг дарга
Утас: 77559438
amartuvshin1989@gmail.com


А.ГАНТУЯА
Зохион байгуулагч

Утас: 80810711
gantuyaltangerel0711@gmail.com

А.БАТЗУЛ
Зохион байгуулагч
Утас: 99277497
a.batzul84@gmail.com

Ч.ЭРДЭНЭХҮҮ
Нийгмийн ажилтан
Утас: 88860973
erdkaz.09@gmail.com

М.БАЯСГАЛАН
Нийгмийн ажилтан
Утас: 80448895
bayasgaln.m@gmail.com

Д.ЭНХТҮВШИН
Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Утас: 86474789
denkhtuvshin02@gmail.com

Д.БИЛГҮҮН
ХХОН байцаагч
Утас: 80050080

geo.bilguun@gmail.com

 

 

 

АЖИЛЧИД

Б.АМАРТҮВШИН
Засаг дарга
Утас: 77559438
amartuvshin1989@gmail.com


А.ГАНТУЯА
Зохион байгуулагч

Утас: 80810711
gantuyaltangerel0711@gmail.com

А.БАТЗУЛ
Зохион байгуулагч
Утас: 99277497
a.batzul84@gmail.com

Ч.ЭРДЭНЭХҮҮ
Нийгмийн ажилтан
Утас: 88860973
erdkaz.09@gmail.com

М.БАЯСГАЛАН
Нийгмийн ажилтан
Утас: 80448895
bayasgaln.m@gmail.com

Д.ЭНХТҮВШИН
Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Утас: 86474789
denkhtuvshin02@gmail.com

Д.БИЛГҮҮН
ХХОН байцаагч
Утас: 80050080

geo.bilguun@gmail.com

ХАМТАРСАН БАГ

Манай хамтарсан баг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль , Гэр бүлийн тухай хууль, Гэр бүл хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд гэр бүлийн болон хүүхдийн эерэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг хорооны түвшинд цогц байдлаар үзүүлж, хүний эрх, хүүхдийн эрхэд суурилсан, гэр бүлд түшиглэх үндсэн зарчмыг мөрдлөг болгон гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх  чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

ХАМТАРСАН БАГИЙН АХЛАГЧ: Хорооны Засаг дарга Б.Амартүвшин

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА: Хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Ч.Эрдэнэхүү 88860973

ГИШҮҮД:  

  • Хорооны нийгмийн ажилтан М.Баясгалан 80448895
  • Хэсгийн байцаагч П.Бямбаноров 94847334
  • 68 дугаар сургуулийн нийгмийн ажилтан С.Лхагважав 89334999
  • “Өрхийн инээмсэглэл” эрүүл мэндийн нийгийн ажилтан Ц.Тамираа 89060310
  • 289 дүгээр цэцэрлэгийн арга зүйч С.Нарантуяа 80300915
  • Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн Д.Энхтүвшин 86474789
  • 32-р цэцэрлэгийн Б салбарын арга зүйч Ц.Бадампүрэв 89402300

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Манай өрхийн эрүүл мэндийн төв нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1052 тоот захирамжаар “Өрхийн инээмсэглэл” нэртэйгээр 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

Бид үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэхийн тулд цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан хүний нөөцийг тогтмол нэмэгдүүлж, тасралтгүй хөгжүүлж ирсэн ба одоогийн байдлаар эмнэлгийн даргаар их эмч Г.Болдсайхан, эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар их эмч Ц.Тамираа, өрхийн их эмчээр А.Нандин-Эрдэнэ, У.Өлзийсайхан, Б.Анударь, Д.Долгорсүрэн, С.Дэлгэрмаа, Ц.Отгонбямба ахлах сувилагчаар Г.Баярцэцэг, сувилагчаар М.Отгонтуяа, Д.Дүүриймаа, Ч.Отгонгэрэл, хөтөч сувилагчаар А.Отгонжаргал нар тус тус ажиллаж байгаа ба нийт 13 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Мэргэшсэн байдал:

Анагаах ухааны магистр цолтой эмч-2, эмнэл зүйн эм судлаач эмч-1, уламжлалт анагаах ухааны эмч-1, эмнэлзүйн сургагч эмч-1, дархлаажуулалтын мэргэшсэн сувилагч-2, мэс заслын сувилагч-1, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний сувилагч-1, эх баригч, статистикч бага эмч-1 тус тус мэргэшсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй.

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

Баянзүрх дүүргийн 38 хорооны цагдаагийн хэсэг нь хэсгийн байцаагч П.Бямбаноров, ажиллаж байна. Манай цагдаагийн хэсэг нь гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

ХОЛБОО БАРИХ

УТАСНЫ ДУГААР: 77559438

Facebook

ХАЯГ БАЙРШИЛ