Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо нь анх 1969 онд байгуулагдсан 46.000 газар нутагтай. Манай хорооны эрхэм зорилго бол “Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх” юм.
Манай хороо 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 8500 хүн амтай. Нийт хүн ам 100 хувь нь орон сууцанд амьдардаг гэсэн судалгаа бий.
Манай хороонд Ерөнхий боловсролын 33 дугаар сургууль, 50 дугаар цэцэрлэг, 61 дүгээр цэцэрлэг, Судилалын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолбор цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг.
Мөн И.март, Сансар сүлжээ дэлгүүр, Миний дэлгүүр, Торгоны зам зэрэг томоохон зах худалдааны төв байрладаг.
Манай хороо 8 хэсэгтэй, нийт 20 албан хаагч төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.
Ц.АРИУНАА | М.ӨНӨР-ЭРДЭНЭ | Ц.АРИУНДАРЬ |
Б.НАНДИНЦЭЦЭГ |
|
|
Баянзүрх дүүргийн 3 хорооны Хамтарсан баг нь гэр бүл, хүүхэд хамгаалаллын чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Хамтарсан багийн ахлагчаар: Засаг дарга Ц.Ариунаа
Багийн гишүүдэд: Хорооны нийгмийн ажилтан Ц.Ариундарь, хорооны хэсгийн байцаагч О.Гансүх, Ч.Мягмарсүрэн, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Ч.Сувд-Эрдэнэ, 33-р сургуулийн нийгмийн ажилтан Н.Цэнд, Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн Б.Нандин-Эрдэнэ нар сонгогдон ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны “Эмнэхүй” ӨЭМТ нь 1964 онд байгуулагдсан. Манай ӨЭМТ-ийн эрхэм зорилго “Бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг эрхэм болгох” юм.
Бид эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн төрлөөр иргэдэд үзүүлж байна.
“Эмнэхүй” ӨЭМТ нь нийт 14 эмч, ажилтны бүрдэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны Цагдаагийн хэлтэс нь нийт 3 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай цагдаагийн хэлтэс гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.
УТАСНЫ ДУГААР: 80066960
ФЭЙСБҮҮК ПЭЙЖ ХУУДАС: https://www.facebook.com/groups/405774084709513/