Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо нь анх 1960-аад онд цэргийн анги, нэгтгэлүүд байрлан, цэргийн ахуй үйлчилгээ, оёдлын үйлдвэр төвлөрснөөс үүдэн цэргийн ажилчид, ар гэрийнхэн голчлон амьдарч эхэлсэнээр Улаанхуаран нэртэйгээр гэр хороолол үүсч, 1968 оноос Найрамдлын районы 8 дугаар хороо болж албан ёсоор үүсгэн байгуулагдсан. Монгол улс 1992 оны 1 дүгээр сарын 13-нд шинэ Үндсэн хууль баталж чөлөөт ардчилсан нийгэмд шилжсэнээр засаг захиргааны бүтцэд өөрчлөлт оруулж БЗД-ийн 8 дугаар хороо болж өргөжиж өнөөдрийг хүртэл төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэн ажиллаж байна.
НИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/36 дугаар тогтоолын дагуу 8 дугаар хороог 3 хувааж 38, 39 дүгээр хороо болон хуваагдаж газар нутгийн хэмжээ 96 га болон багассаж нийт өрх 3297, хүн ам 11471 болсон байна.
Манай хорооны эрхэм зорилго бол: Төрийн захиргааны, Нэгдмэл удирдлагыг хангаж төрийн мэргэшсэн албан хаагчдаар төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж төрийн бодлого шийдвэрийг цаг алдалгүй мэдээлж, хэрэгжүүлнэ.
Манай 8 хороонд Ерөнхий боловсролын Амгалан цогцолбор сургууль, 92 дугаар сургууль, хувийн хэвшлийн Турк Эмпати дунд сургууль, Улсын тэргүүний 32 дугаар цэцэрлэг, 301 дүгээр цэцэрлэг, Төмөр замын харъяа 177 дугаар цэцэрлэг тус тус үйл ажиллагаа явуулдаг.
Манай хороо 14 хэсэгтэй, нийт 25 албан хаагч төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.
Б.ТУЛГА Засаг дарга Утас: 98040222 bzd.8horoo@gmail.com | Д.ГАНЦЭЦЭГ Зохион байгуулагч Утас: 99724712 bzd.8horoo@gmail.com | Н.ЭНХМАНДУУЛ Зохион байгуулагч Утас: 99727606 bzd.8horoo@gmail.com |
Г.НАРАНЧИМЭГ Нийгмийн ажилтан Утас: 91959573 narancimegnarancimeg@gmail.com | Б.МӨНХ-ЭРДЭНЭ Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Утас: 80609648 muugii.baljid44@gmail.com |
Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Хамтарсан баг нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаааллын чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Хамтарсан багийн ахлагчаар Б.Тулга,
Гишүүнээр:
“Ачлахуй” өрхийн эмнэлэг нь 1999 онд 4 их эмч , 4 сувилагчтайгаар үүсгэн байгуулагдсан. Одоо манай өрхийн эмнэлэгт 11 их эмч, 10 сувилагч, нийгмийн ажилтан 2, дүн бүртгэгч 1, туслах ажилтан 2 нийт 26 хүний орон тоогоор Баянзүрх дүүргийн 8-р хорооны иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.
БИДНИЙ АМЖИЛТ:
Баянзүрх дүүргийн 8 хорооны Цагдаагийн хэлтэс нь нийт 3 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, нийтийн хэв журмыг сахиулах, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.
УТАСНЫ ДУГААР: 93061137
ФЭЙСБҮҮК ПЭЙЖ ХУУДАС: https://www.facebook.com/groups/321331415847004