БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 9-Р ХОРОО

ТАНИЛЦУУЛГА

      Төрийн захиргааны байгууллагыг өргөжүүлэн иргэдэд анхан шатны нэгжээс төрийн үйлчилгээг хүргэх үйл ажиллагааг боловсронгуй болгох үүднээс Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 79 дүгээр зарлигаар 1965 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ‘’Найрамдлын районы 9 дүгээр хороо’’ нь анх 370 өрх, 1400 хүн амтайгаар Амгалангийн 7 дугаар хорооноос байгуулагдан гарсан.

        Улсын Их Хурлын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор ‘’Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо’’ болсон.

АЛСЫН ХАРАА: ХОРООНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ ИРГЭДИЙН ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД, АМГАЛАН ТАЙВАН АМЬДРАХ, АЯ ТУХТАЙ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭН, ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ, ИРЭЭДҮЙГ БЭЛТГЭХЭД  ОРШИНО.

ЭРХЭМ ЗОРИЛГО: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТЭГШ, НЭЭЛТТЭЙ ХҮРТЭЭХ НӨХЦӨЛ БОЛОЛЦООГООР ХАНГАХ, ИРГЭДЭЭ СОНСОН САНАЛ БОДЛЫГ НЬ ТУСГАХ ХЭРЭГЖҮҮЛЭХ,

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ЧИРЭГДЭЛГҮЙ, ИЛ ТОД, ТҮРГЭН ШУУРХАЙ  ЧАНАРТАЙ ХҮРГЭХ.

        Тус хорооны нутаг дэвсгэрийн хэмжээ 840 га, 2024 оны жилийн эцсийн статистик тоогоор 2588 өрх, 8040 хүн амтай тоологдсон, 12 хэсэгтэй болсон.

         Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/36 дугаар тогтоолоор өрх, хүн ам, газар зүйн байршлын хувьд бүтцийн өөрчлөлтөд орсноор 34 дүгээр хороо шинээр байгуулагдан гарч 10,17 дугаар хороодын нутаг дэвсгэрт харьяалагдах өрхүүдийг тус тус шилжүүлэн ажилласан.

АЖИЛЧИД

Манай хороо 12 хэсэгтэй, нийт 19 албан хаагч төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

Г.БАТХИШИГ
Засаг дарга
Утас: 77559409
bzd.9horoo@gmail.com
Л.ЭНХТУУЛ
Зохион байгуулагч
Утас: 99249666
bzd.9horoo@gmail.com
Ц.БАТЦЭЦЭГ
Зохион байгуулагч

Утас: 88626490
battsetseg626490@gmail.com
Ц.ДЭЛГЭРМӨРӨН
Нийгмийн ажилтан
Утас: 91332299
murunuu1027@gmail.com
Н.НАРАНТУЯА
ХХОН байцаагч
Утас: 88618788
ntuya930@gmail.com
 

АЖИЛЧИД

Манай хороо 12 хэсэгтэй, нийт 19 албан хаагч төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

Г.БАТХИШИГ
Засаг дарга
Утас: 77559409
bzd.9horoo@gmail.com
Л.ЭНХТУУЛ
Зохион байгуулагч
Утас: 99249666
bzd.9horoo@gmail.com
Ц.БАТЦЭЦЭГ
Зохион байгуулагч
Утас: 88626490
battsetseg626490@gmail.com
Ц.ДЭЛГЭРМӨРӨН
Нийгмийн ажилтан
Утас: 91332299
murunuu1027@gmail.com
Н.НАРАНТУЯА
ХХОН байцаагч
Утас: 88618788
ntuya930@gmail.com

ХАМТАРСАН БАГ

       Манай хамтарсан баг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль , Гэр бүлийн тухай хууль, Гэр бүл хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд гэр бүлийн болон хүүхдийн эерэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг хорооны түвшинд цогц байдлаар үзүүлж, хүний эрх, хүүхдийн эрхэд суурилсан, гэр бүлд түшиглэх үндсэн зарчмыг мөрдлөг болгон гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

ХАМТАРСАН БАГИЙН АХЛАГЧ: Хорооны Засаг дарга С.Батхишиг 99086228

КЕЙС МЕНЕЖЕР: Нийгмийн ажилтан Ц.Дэлгэрмөрөн 91992299

ГИШҮҮД:  

  • Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн Г.Баасансүрэн 88185634
  • Энх-Энэрэл ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан Д.Өлзийжаргал 99970449         
  • Хэсгийн байцаагч д/ч Г.Сумъяасүрэн 90337744
  • 79 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Х.Ган-Очир 95507091

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

        “Энх-Энэрэл” ӨЭМТ нь  2000 оны 03-р сарын 01-нд ББН хэлбэрээр Монгол Улсын засгын газраас 149-р тогтоолыг үндэслэн байгуулагдсан. Шархадны эцсийн буудлаас улиастайн гол дагаж, цэргийн ангийн бэлтгэлийн талбай орчмын  840 орчим /га/ талбайд орших 4489 орчим өрхийн 15822 хүн амд эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна яаралтай тусламж, хөнгөвчлөх,  сэргээн засах тусламж, Эрүүл мэндийн даатгалаас санхүүжих  4 багц тусламж үйлчилгээг  үзүүлж байна.

“Энх-Энэрэл” өрхийн эрүүл мэндийн төв нь их эмч-4, сувилагч -7, нийгмийн ажилтан-1, дүн бүртгэгч бага эмч-1, нягтлан бодогч-1, үйлчлэгч-1. Нийт -15 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

        Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Цагдаагийн хэлтэс нь нийт 2 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай цагдаагийн хэлтэс нь Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулнүй байдлыг хангах чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

Г.Сумъяасүрэн
Цагдаагийн дэслэгч, Хэсгийн байцаагч
Утас: 90337744
Sumyasuren.mn@gmail.com

Г.Нямдолгор
Цагдаагийн дэд ахлагч, Хэсгийн байцаагч
Утас: 88031280

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

        Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Цагдаагийн хэлтэс нь нийт 2 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай цагдаагийн хэлтэс нь Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулнүй байдлыг хангах чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

Г.Сумъяасүрэн
Цагдаагийн дэслэгч, Хэсгийн байцаагч
Утас: 90337744
Sumyasuren.mn@gmail.com

Г.Нямдолгор
Цагдаагийн дэд ахлагч, Хэсгийн байцаагч
Утас: 88031280

ХОЛБОО БАРИХ

УТАСНЫ ДУГААР: 77559409

Facebook

ХАЯГ БАЙРШИЛ