Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд:
1.Иргэд өөрийн оршин суух газраасаа 20 минутын зайд нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилгын хүрээнд 2 зорилт;
2.Хот суурин газрыг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах замаар иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгын хүрээнд 4 зорилт;
3.Авто замын сүлжээ төлөвлөлтийг сайжруулан, авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 2 зорилт;
4.Инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэн тасралтгүй найдвартай байдлыг ханган амьдрах орчныг сайжруулах зорилгын хүрээнд 6 зорилт;
Хүний хөгжлийн бодлогын хүрээнд:
1.Нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох, иргэдэд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, зөв дадлыг хэвшүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 13 зорилт;
2.Хүүхэд бүр чанартай боловсролыг тэгш, хүртээмжтэй эзэмших нөхцөлийг бүрдүүлж, суралцагчийн хөгжлийг бүх талаар дэмжих зорилгын хүрээнд 9 зорилт;
3.Бүсийн хөгжлийн зорилттой уялдуулан зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгын хүрээнд 7 зорилт;
4.Үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, хотын соёлын дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэх зорилгын хүрээнд 2 зорилт;
5.Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжиж, идэвхтэй, бүтээлч иргэнийг төлөвшүүлж, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй хот” санаачилгыг дэмжих зорилгын хүрээнд 7 зорилт;
Эдийн засгийн бодлогын хүрээнд:
1.Дүүргийн төсвийн хөрөнгийг үр ашигтай, хариуцлагатай төлөвлөж, сахилга батыг сайжруулах зорилгын хүрээнд 4 зорилт;
2.Жижиг үйлдвэрлэлийг дэмжих зорилгын хүрээнд 3 зорилт;
3.Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж, хүнсний бүтээгдэхүүний бүх үе шатанд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах хяналтыг сайжруулж, дүүргийн иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилгын хүрээнд 5 зорилт;
4.Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгын хүрээнд 1 зорилт;
5.Мал аж ахуй, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгын хүрээнд 3 зорилт;
Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд:
1.Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгын хүрээнд 2 зорилт;
2.Агаар, хөрсний бохирдлыг бууруулж иргэдэд ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд 5 зорилт;
3.Хог хаягдлын менежментийг сайжруулах замаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгын хүрээнд 2 зорилт;
4.Иргэдийн оршин суугаа газарт амарч, тухлах тохижилт, ногоон байгууламж бүхий тохилог орчныг нэмэгдүүлэх замаар иргэдийн ая тухтай амьдрах орчныг нөхцөлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд 6 зорилт;
Засаглалын бодлогын хүрээнд:
5.1.Засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд 7 зорилт;
5.2.Цахим шилжилт технологийн дэвшилтэт шийдлүүдийг ашиглан төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй, цогц байдлаар , хүргэж, ил тод, нээлттэй байдлыг хангасан цахим засаглалыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд 4 зорилт;
5.3.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд 5 зорилт;
5.4.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг авлигын эрсдэл, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зорилгын хүрээнд 2 зорилт;
5.5.Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг иргэдийн оролцоотой сурталчлан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, эх орноо батлан хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 4 зорилт;
5.6.Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлж, аюулт үзэгдэл, ослоос аврах ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 3 зорилт;
НЭГ. БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
Хүрэх үр дүн: Нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг зохистой түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэн, дүүргийн хэмжээнд төвлөрлийг задлан шинээр байгуулах хот, хорооллыг хөгжүүлэн, нийгмийн суурь үйлчилгээг түргэн авах боломжийг нэмэгдүүлнэ.
1.1.Иргэд өөрийн оршин суух газраасаа 20 минутын зайд нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ.
1.1.1.Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллана.
1.1.2.Баянзүрх, Дарь-Эх, Амгалан хотуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгж хорооллыг хөгжүүлэх ажлыг дэмжин хамтран ажиллана.
1.2.Хот суурин газрыг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах замаар иргэдийн амьдрах орчныг сайжруулна.
1.2.1.Хотын хөгжлийн индексийн суурь анхдагч мэдээллийн боловсруулалтыг сайжруулна.
1.2.2.Нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт тавьж, дээвэр, фасадын засварыг үе шаттайгаар хийж иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг сайжруулна.
1.2.3.Зуслангийн бүс, гэр хороолол болон орон сууцны хороолол доторх нийтийн эзэмшлийн гудамж, талбайг засаж сайжруулах, авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлнэ.
1.2.4.Нийтийн эзэмшлийн зам, талбайн газрын зөрчлийг арилгах ажлыг зохион байгуулна.
1.3.Авто замын сүлжээ төлөвлөлтийг сайжруулан, авто замын хүртээмжийг нэмэгдүүлнэ.
1.3.1.Орон сууцны хорооллын авто замын нөхцөлийг сайжруулан, замын үндсэн сүлжээг нэмэгдүүлнэ.
1.3.2.Авто зогсоолуудыг шинээр барьж авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлнэ.
1.4.Инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэн тасралтгүй найдвартай байдлыг ханган амьдрах орчныг сайжруулна.
1.4.1.Насжилт өндөртэй гэрэлтүүлгийн байгууламжийн шугам тоноглол, удирдлагын системд шинэчлэл, засвар хийж, өмчлөл, эзэмшил ашиглалтыг сайжруулна.
1.4.2.Гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай өрхийг цахилгаан эрчим хүчээр үе шаттай хангахад дэмжлэг үзүүлнэ.
1.4.3.Төв зам болон гэр хороолол, орон сууцны хороолол доторх гэрэлтүүлэг хийх ажлыг эрчимжүүлж, сайжруулна.
1.4.4.Үер, усны эрсдэлтэй бүсийг тогтоож, үүнд өртөж байгаа гэр хорооллын айл өрхүүдийг судалгааг гарган мэдээллийн сан үүсгэнэ.
1.4.5.Хөрсний усны шугам сүлжээг, шинээр болон өргөтгөн шинэчлэх завсар үйлчилгээний ажлыг стандартын дагуу хийх, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна.
1.4.6.Улиастай голын үерийн хамгаалалтын далан барих ажлыг барьж дуусгана.
ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО
Хүрэх үр дүн: Хот, төлөвлөлт, хүн амын өсөлттэй уялдуулан иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Эрүүл мэнд, Биеийн тамир
2.1.Нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох, иргэдэд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, зөв дадлыг хэвшүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг тус тус нэмэгдүүлнэ.
2.1.1.Хүүхдэд бага наснаас нь эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлж, өсвөр насныхны нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ.
2.1.2.Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар амьдралын зөв дадал, хэвшлийг бий болгож, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлж, зонхилон тохиолдох халдварт бус өвчлөлийг бууруулна.
2.1.3.Халдварт өвчнөөс сэргийлэх, илрүүлэх, хянах, тандах, эмчлэх үйл ажиллагааг сайжруулж, эмчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлж, товлолт дархлаажуулалтын хувийг өсгөх замаар тарилгаар сэргийлэгдэх халдварт өвчний тохиолдлыг бууруулна.
2.1.4.Эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулах ажлыг зохион байгуулна.
2.1.5.Иргэд оршин суугаа газраасаа 20 минутын зайд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ.
2.1.6.Дүүргийн иргэдийг биеийн тамир, спортын дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх боломжийг бүрдүүлж, бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилд хамрагдсан иргэдийн бие бялдрын түвшний суурь үзүүлэлтийг нэмэгдүүлнэ.
2.1.7.Үндэсний болон орчин үеийн спортын төрлүүдийг хөгжүүлж, дүүргийн иргэдийн дунд зохион байгуулж, өндөр зэрэгтэй тамирчдын залгамж халааг бэлтгэнэ.
2.1.8.Дүүргийн иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг сайжруулж, идэвхтэй хөдөлгөөн болон эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор спортын талбай байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
2.1.9.Дүүргийн онцлогт түшиглэн ахмад настнууд, гэр бүлээрээ амарч сувилуулах амралтын нөхцөлийг бүрдүүлсэн сувиллын газар байгуулна.
2.1.10.Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурах боломжийг хангаж ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад эрүүл ахуйн шаардлага хангасан автомат аяга, таваг угаагчийг суурилуулах арга хэмжээг зохион байгуулна.
2.1.11.Ахмадуудын идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих хүрээнд спорт, соёл урлагийн чиглэлээр өндөр өнжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
2.1.12.”Сэргэлт” арга хэмжээг зохион байгуулж, хамрагдсан иргэдийг зөв амьдралын хэвшилд оруулж, сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ.
2.1.13.Нийгмийн ажилтнуудад “Стресс менежмент” арга хэмжээг зохион байгуулж, ажлын ачаалал, сэтгэл зүйн дарамтаас сэргийлнэ.
Боловсрол
2.2.Хүүхэд бүр чанартай боловсролыг тэгш, хүртээмжтэй эзэмших нөхцөлийг бүрдүүлж, суралцагчийн хөгжлийг бүх талаар дэмжинэ.
2.2.1.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгыг шинээр барих, өргөтгөх замаар цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлнэ.
2.2.2.Ерөнхий боловсролын сургуулийн барилгын ашиглалт, ачааллын коэффициентыг бууруулна.
2.2.3.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмж, их засвар, дулаан техникийн шинэчлэлт хийх замаар сургалтын орчин нөхцөлийг сайжруулна.
2.2.4.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч англи хэлийг эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
2.2.5.Багшийн гурван тулгуурт бодлогын хүрээнд дүүргийн онцлогт тулгуурлан багшийн хөгжлийг дэмжих олон талт арга хэмжээ хэрэгжүүлнэ.
2.2.6.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээнд хүнс ханган нийлүүлэх нэгдсэн тогтолцоог нэвтрүүлж, хүүхдийг эрүүл баталгаат хоол хүнсээр хангана.
2.2.7.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоолонд сүү, сүүн бүтээгдэхүүн нэмэлтээр олгож, хүүхдийн ясны бүтэц, өсөлт хөгжлийг дэмжих “Сүү” зорилтот төслийг хамтын санхүүжилтээр хэрэгжүүлнэ.
2.2.8.Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульд ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг тэгш хүртээмжтэй сурах боломжийг бүрдүүлнэ.
2.2.9.Хүүхдийн чуулганыг жил бүр зохион байгуулж, чуулганаас гарсан санал, санаачилгыг дэмжих ажлыг тогтмол хэрэгжүүлнэ.
Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт
2.3.Бүсийн хөгжлийн зорилттой уялдуулан зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлнэ.
2.3.1.Ажил эрхэлдэггүй, нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж болзошгүй иргэдийг түр хоноглох үйлчилгээнд хамруулж, амьдралын зөв дадал хэвшилд сургах, ажлын байранд зуучлах үйлчилгээ үзүүлж орлоготой болоход нь дэмжлэг үзүүлнэ.
2.3.2.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд тэгш, хүртээмжтэй оролцох боломжийг нэмэгдүүлж, явган хүний зам, гэрлэн дохиог олон улсын стандартад нийцүүлэн өөрчилнө.
2.3.3.Ахмад настны хөдөлмөр эрхлэх, орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ.
2.3.4.Залуучуудыг бизнес эрхлэх сургалт, арга хэмжээнд хамруулан, гарааны бизнес эрхлэлтэд дэмжлэг үзүүлнэ.
2.3.5.Оюутан, залуучуудыг цагаар хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлийг бүрдүүлнэ.
2.3.6.Дүүргийн хэмжээнд ажлын байр бий болгож буй аж ахуй нэгж байгууллагуудад дэмжлэг үзүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.
2.3.6.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Анд” хөтөлбөрийг хэрэгжүүлж нийгэмд сурч, хөдөлмөрлөх нөхцөл боломжоор хангана.
2.3.7.Эцэг, эх нь хорих ангид хоригдож байгаа мөн хагас, бүтэн өнчин хүүхдүүдийн сурч, хөдөлмөрлөх эрхийг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Соёл урлаг
2.4.Үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, хотын соёлыг дээдэлсэн иргэнийг төлөвшүүлнэ.
2.4.1.Түүх соёлын өвийг бүртгэлжүүлж, түүх соёлын дурсгалт газруудыг хамгаалалтад авч, засварлан тохижуулж, соёл, амралт, аялал жуулчлалын бүс болгон соёлын аялал жуулчлалыг дэмжинэ.
2.4.2.Соёлын өвийн боловсролыг өвлөн уламжлуулж, түгээн дэлгэрүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулна.
Гэр бүл, хүүхэд, залуучууд
2.5.Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжиж, идэвхтэй, бүтээлч иргэнийг төлөвшүүлж, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй хот” санаачилгыг дэмжин ажиллана.
2.5.1.Гэр бүлийн хөгжлийн цогц төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажиллуулж, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, гэр бүлийн боловсрол олгох замаар гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлнэ.
2.5.2.Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод нэг цэгийн үйлчилгээ болон түр хамгаалан байрлуулах үйлчилгээгээр дамжуулан хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлж, хүүхдийн хамгаалуулах эрхийг хангана.
2.5.3.Хамтарсан багийн чадавхыг бэхжүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлж, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах замаар гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.
2.5.4.Аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх эцэг, эхийн зөвлөл, хүүхдийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, тэдгээрээс гарах санал санаачилгыг Хүүхдийн төлөө зөвлөл, шийдвэр гаргах түвшинд хүргэж, хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангана.
2.5.5.Жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх замаар хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулна.
2.5.6.Өсвөр үе, залуучуудын сөрөг зан үйл, хорт зуршил, цахим дээрэлхэлт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хувь хүний хөгжлийг дэмжих сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулна.
2.5.7.Залуучуудын сайн дурын, хүмүүнлэгийн ажил болон шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог дэмжиж, зорилтот бүлгийн залуучуудад амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх, нийгэмшүүлэхэд хамтран ажиллана.
ГУРАВ. ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО
Санхүү, төсвийн зохицуулалт
3.1.Дүүргийн төсвийн хөрөнгийг үр ашигтай, хариуцлагатай төлөвлөж, сахилга батыг сайжруулна.
3.1.1.Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтэд хяналт тавьж төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангуулна.
3.1.2.Орон нутгийн төсвийн байгууллагуудын урсгал зардлын төсвийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулж, төсвийн зардлын үр ашгийг нэмэгдүүлнэ.
3.1.3.Төсвийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, судалгаа, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулна.
3.1.4.Хот, нийтийн аж ахуйн орон нутгийн өмчит газруудыг хувьчлах ажлыг үргэлжлүүлнэ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр
3.2.Жижиг үйлдвэрлэлийг дэмжинэ.
3.2.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор түрээсийн байрны дэмжлэг үзүүлж, нөхөрлөл, холбоод байгуулах үйл ажиллагааг дэмжиж, нэрийн дэлгүүрийг байгуулж, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
3.2.2.Гарааны бизнес эрхлэгчид болон “Төгсөлтийн аргачлал” төсөлд хамрагдсан иргэдэд сургалт, арга хэмжээг зохион байгуулж бизнес эрхлэлтэд дэмжлэг үзүүлнэ.
3.2.3.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн дэмжих
3.3.Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж, хүнсний бүтээгдэхүүний бүх үе шатанд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах хяналтыг сайжруулж, дүүргийн иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангана.
3.3.1.“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, иргэдийг хямд, чанартай эрүүл, аюулгүй дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
3.3.2.Хүнсний аюулгүй байдлын талаарх иргэдийн боловсрол, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх сургалт сурталчилгааг зохион байгуулна.
3.3.3.Дүүргийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг газруудад төрийн байгууллагуудын нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллана.
3.3.4.Дүүргийн хэмжээнд утаат тамхи худалдан борлуулдаг газруудыг хяналт шалгалтад тогтмол хамруулж, хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллана.
3.3.5.Худалдаа, ахуй үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийг үйл ажиллагааны стандартын шаардлага хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
3.4.Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн үйлчилгээний чанарыг сайжруулна.
3.4.1.Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийг үйл ажиллагааны стандартын шаардлага хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
Мал аж ахуй
3.5.Мал аж ахуй, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ.
3.6.1.Дүүргийн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэл хөгжүүлэхийг дэмжин ажиллана.
3.6.2.Мал аж ахуйн эрхлэхийг хориглосон бүсээс мал тууж гаргах ажлыг зохион байгуулна.
3.6.3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллана.
ДӨРӨВ. НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
Хүрэх үр дүн: Байгаль орчныг хамгаалж нөхөн сэргээн, орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хангана.
Байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх
4.1.Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангана.
4.1.1.Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хамгаалах ажлын үр дүнг дээшлүүлж, хариуцлагатай үйл ажиллагааг дэмжинэ.
4.1.2.Мод үржүүлгийн газрын үйл ажиллагааг дэмжих замаар “Тэрбум мод” хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.
4.2.Агаар, хөрсний бохирдлыг бууруулж иргэдэд ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
4.2.1.Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах хороодын сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалтын цэгүүдийн нийлүүлэлт, хэрэглээнд хяналт тавьж ажиллана.
4.2.2.Гэр хорооллын айл өрхийн дулаан хангамжийг бусад эх үүсвэрт үе шаттайгаар шилжүүлж, хатуу түлшний хэрэглээг бууруулж, амины сууцны дулаан алдагдлыг бууруулахад иргэд, олон нийтийн үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ.
4.2.3.Харшлын өвчин үүсгэгч ургамлыг устгах, тоосонцрын дэгдэлтийг бууруулах арга хэмжээг зохион байгуулна.
4.2.4.Хөрсний бохирдлыг бууруулах ажлыг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ.
4.2.5.Эзэнгүй нохой, муурын тоог зохистой түвшинд байлгах, энэрэнгүй арга хэрэгслийг нэвтрүүлнэ.
4.3.Хог хаягдлын менежментийг сайжруулах замаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулна.
4.3.1.Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний технологи, менежментийг нэвтрүүлнэ.
4.3.2.Орчны бохирдол, гуу жалга, далан суваг, үүсмэл болон хур хогийн цэвэрлэгээг сайжруулж, хогийн цэг үүсэх нөхцөлийг арилгана.
4.4.Иргэдийн оршин суугаа газарт амарч, тухлах тохижилт, ногоон байгууламж бүхий тохилог орчныг нэмэгдүүлэх замаар иргэдийн ая тухтай амьдрах орчныг нөхцөлийг бүрдүүлнэ.
4.4.1.Дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд бичил тохижилт бүхий цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлнэ.
4.4.2.Тохижилтын ажлын үр дүнд бий болсон нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, бичил тохижилт бүхий амралт, спортын талбайг засварлах, арчлалт хамгаалалтын менежментийг сайжруулна.
4.4.3.Голын эргийн дагуу амарч зугаалах ая тухтай орчныг бүрдүүлнэ.
4.4.4.Явган хүний моторт бус тээврийн хэрэгслийн замын сүлжээг нэмэгдүүлж, засвар арчлалтыг зохион байгуулна.
4.4.5.Дүүргийн ногоон байгууламжийг арчлалт, хамгаалалтыг сайжруулна.
4.4.6.Нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Айл бүр 10 мод” аяныг үргэлжлүүлнэ.
ТАВ. ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО
Хүрэх үр дүн: Иргэдийг оролцоо, аюулгүй байдлыг хангасан, авлигаас ангид, ил тод, үр нөлөөтэй, цахимжсан, хариуцлагатай, мэргэшсэн тогтвортой засаглалыг төлөвшүүлнэ.
Засаглалын шинэчлэлт
5.1.Засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлнэ.
5.1.1.Төрийн албан хаагчдын чадамжид суурилсан, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
5.1.2.Нэн шаардлагатай нарийн мэргэжлийн хүний нөөцийн судалгааг гаргаж, мэргэшсэн ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах бодлогыг хэрэгжүүлнэ.
5.1.3.Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахиулах хүрээнд ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөрчил гаргасан эсэхийг хянан шалгаж, дүгнэлт гаргах, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлэх Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
5.1.4.Гадаад хамтын харилцаатай хот, сум, дүүргүүдтэй харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
5.1.5.Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ.
5.1.6.Дүүргийн удирдах албан тушаалтнууд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх, үр дүнг тооцох нээлттэй засаглалын бодлогыг хэрэгжүүлэх “Засаг даргын иргэдтэй хийх уулзалт”-ыг улирал тутам зохион байгуулна.
5.1.7.Дүүргийн өмчийн бүртгэл, хяналтын менежментийг сайжруулна.
5.2.Цахим шилжилт технологийн дэвшилтэт шийдлүүдийг ашиглан төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй, цогц байдлаар, хүргэж, ил тод, нээлттэй байдлыг хангасан цахим засаглалыг хэрэгжүүлнэ.
5.2.1.Дүүргийн веб хуудсыг нэг стандарт бүхий нэгдсэн удирдлагатай болгон хөгжүүлж, цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-д холбох ажлыг эхлүүлнэ.
5.2.2.Архивын ерөнхий газраас архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр зохион явуулдаг мэргэжлийн үнэмлэх олгох төлөвлөгөөт сургалтуудад Дүүргийн хөмрөг үүсгэгч байгууллагуудын алба хаагчдыг хамруулан, apгa зүйгээр хангана.
5.2.3.Төрийн архивын баримтад нэгдсэн тооллого хийж, бүртгэл үүсгэн, цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг зохион байгуулан иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх архивын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
5.2.4.Дүүргийн төрийн байгууллагуудын давхардсан судалгааг нэгдсэн цахим санд оруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
5.3.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
5.3.1.Дүүргийн нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэрэг болон халаасны хулгай, хүний эрүүл мэндийн эсрэг, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, хүүхдийн эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
5.3.2.Дүүргийн ЕБС-дын сурагчдад мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа, утаат болон электрон тамхины хор хөнөөлийн талаар мэдлэг олгох сургалт, сурталчилгааг зохион байгуулна.
5.3.3.Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна.
5.3.4.Хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор зөвлөгөө, туслалцаа үзүүлэх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг улирал бүр зохион байгуулна.
5.3.5.“Теле хяналтын камерын дэд төв”-ийн үйл ажиллагааг ханган ажиллана.
5.4.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг авлигын эрсдэл, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна.
5.4.1.Дүүргийн харьяа газар, хэлтэс, албадын алба хаагч нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх авлига, хээл хахуулиас ангид байлгах сургалт зохион байгуулна.
5.4.2.“Авлигын эсрэг үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллана.
Батлан хамгаалах үйл ажиллагаа
5.5.Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг иргэдийн оролцоотой сурталчлан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, эх орноо батлан хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг нэмэгдүүлнэ.
5.5.1.Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, цэргийн сургалт бэлтгэлд суурилсан дайчилгааны бэлэн байдлыг нэмэгдүүлнэ.
5.5.2.Орон нутгийн хамгаалалтын үндсэн арга хэмжээг хэрэгжүүлж, материаллаг нөөцийг бүрдүүлэх, бүх шатны байгууллага, нэгжийн хүлээх үүрэг ажлын уялдааг сайжруулна.
5.5.3.Эрүүл чийрэг, эх оронч, хариуцлагатай цэргийн насны залуучуудыг төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
5.5.4.Улс, үндэстний эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоороо бахархах үзлийг сэргээж, хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдийн оролцоотой Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сурталчилж, иргэн цэргийн харилцааг бэхжүүлнэ.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа
5.6.Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлж, аюулт үзэгдэл, ослоос аврах ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлнэ.
5.6.1.Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 83 дугаар ангийг шинээр байгуулан ашиглалтад оруулна.
5.6.2.Ой хээр гал түймэр, Гол усны аюулаас урьдчилан сэргийлэх улирлын чанартай ажлыг үе шаттай зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллана.
5.6.3.Онцгой байдлын алба хаагчдыг чадавхжуулах, мэргэжлийн үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх чиглэлээр, сургалтад хамруулна.