ЭРХЭМ ЗОРИЛГО
Дүүргийн хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аж төрөх, хөдөлмөрлөх, хамгаалуулах эрхийг хангах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх замаар хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.
ЗОРИЛТ
1.“Хүний хөгжлийн жил”-ийн хүрээнд бодлогын түвшинд төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
2.Төрийн болон Төрийн бус, олон улсын байгууллагатай байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх
3.Нийгмийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг хангаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
ЧИГ ҮҮРЭГ
Хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол, соёл, урлаг, спорт, нийтийн биеийн тамир, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр бодлогын хэрэгжилтийг хангах, хүүхэд, залуучууд, гэр бүл, эмэгтэйчүүд, ахмад настны талаар гарсан хууль, тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг хангах;
Эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хүн амын эрүүл мэндийн байдалд дүн шинжилгээ хийж, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг боловсронгуй болгох, иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшинг дээшлүүлэх;
Боловсролын талаарх баримталж буй бодлогын хэрэгжилтийг хангах, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх;
Гэр бүл, хүүхэд, залуучууд, жендэр, төрийн бус байгууллагын талаарх бодлогын хэрэгжилтийг хангах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдлэг мэдээллээр хангах;
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаарх бодлогын хэрэгжилтийг хангах, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төлөвлөх, хяналт тавих, мэдээллээр хангах, мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
Соёл, урлагийн талаар хэрэгжүүлэх байгаа төсөл хөтөлбөр, баримталж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, Үндэсний болон дэлхийн соёлын үнэт зүйлсийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх;
Нийтийн биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэх, иргэдийн спортын үйл ажиллагаанд хамрагдах хүрээг нэмэгдүүлж, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломж, нөхцөлийг сайжруулах;
Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамир, соёл, урлагийг хөгжүүлэх чиглэлээр харьяа хэлтэс, албадын үйл ажиллагааг дэмжих, төрийн болон төрийн бус, Олон Улсын байгууллагуудын салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх;
Эрүүл мэндийн чиглэлээр:
Эрүүл мэндийн төв, хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллаж, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
Боловсролын чиглэлээр:
Сургууль, цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, дүн шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр:
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр төрийн болон төрийн бус, Олон Улсын байгууллагуудтай хамтран ажиллах;
Хүүхэд үрчлэлт, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, хүүхдийг асрамж халамжийн төвд шилжүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хариуцан ажиллах;
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр:
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрийн болон төрийн бус, Олон Улсын байгууллагуудтай хамтран ажиллах;
Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн бүхий л харилцаанд бүрэн дүүрэн оролцох, ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх ойлголт, хандлагыг олон нийтэд төлөвшүүлэх;
Соёл урлагийн чиглэлээр:
Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа түүх соёлын дурсгалт газрын хадгалалт хамгаалалтын стандартын хэрэгжилт, хадгалалт хамгаалалтад хяналт тавих;
Соёл урлагийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, соёлын биет бус өв тээгчдийг цахим бүртгэлд хамруулах, үндэсний өв соёлыг иргэдэд түгээн дэлгэрүүлэх;
Спортын чиглэлээр:
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бие бялдрын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, спортын олон талт арга хэмжээг зохион байгуулахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;
Э.БАЯРБАТ
| Д.БУРМАА
| О.ЯНЖМАА
|
Б.АНХИЛ
| Б.ЗОЛЖАРГАЛ
| Д.ЦЭЦЭГЖАРГАЛ Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн |
УТАСНЫ ДУГААР: 51-266875, 51-264148
ЦАХИМ ШУУДАН: bzdnhh2023@gmail.com