ЗОРИЛГО
Дүүргийн эдийн засаг, нийгмийн үндсэн үзүүлэлт, суурь судалгаанд тулгуурлан дунд болон богино хугацааны төлөвлөлт, бодлогын баримт бичиг боловсруулах тэдгээрийн хэрэгжилтийг хангах, хууль тогтоомж, захирамжлалын баримт бичиг, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийг боловсруулах, хэрэгжилтийг нэгтгэн зохион байгуулах, зохицуулах, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны дахин төлөвлөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах замаар иргэдэд төрийн үйлчилгээг бодитой,чанартай хүргэх.
ЗОРИЛТ
Баянзүрх дүүрэгт Улс, нийслэлийн үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтыг хангах, Улс, нийслэлийн хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээг төлөвлөхдөө иргэд олон нийтийн саналыг үндэслэн ач холбогдлоор нь эрэмбэлэн төсвийн төсөлд тусгах ажлыг зохион байгуулах, Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг иргэд, харьяа хэлтэс, албад удирдлагуудын санал санаачлагыг тусган төлөвлөж, хяналт тавих мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны дахин төлөвлөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, дүүргийн нийгэм, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр байнгын судалгаа хийж мэдээллийн санг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль журам, норм дүрмийн хүрээнд төлөвлөх, тайлагнан ажиллах.
ЧИГ ҮҮРЭГ
Д.ДАВААСАМБУУ Дарга | Л.БАТБАЯР Орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн | Э.НЯМЧИМЭГ Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл хариуцсан мэргэжилтэн |
М.БИЛЭГЖАРГАЛ Орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн. Утас: 88046040 | Б.Батдөлгөөн Индекс, гэр хорооллын дэд бүтцийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Утас: 99184876 |
УТАСНЫ ДУГААР: 51-237357