ЗОРИЛГО
Засаг даргын Тамгын газар, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, албадын бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаа, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, дүрмээр хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтэд хяналт- шинжилгээ, үнэлгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөмж, санал гаргах замаар нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг дээшлүүлэх.
ЗОРИЛТ
– Бодлого, үр дүнд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд эрх зүйн болон арга зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал, санаачилга гаргах;
– Дүүргийн Засаг даргын Тамгын газрын тухайн жилд хэрэгжүүлэх “Дотоод хяналт шалгалт”, “Хяналт-шинжилгээ, үнэлгээ”-ний ажлыг төлөвлөж, тайлагнах;
– Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа газар, хэлтэс, алба, нэгж болон хороодын дүрмээр хүлээсэн үүрэг, гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, гэрээний үүргийн хэрэгжилтэд явцын болон гүйцэтгэлийн хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, удирдлагыг мэдээллээр хангах;
– Дүүргийн Засаг даргын Тамгын газарт хамаарах бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийж, холбогдох журмын хэрэгжилтийг хангуулах;
– Дүүргийн удирдлагаас иргэдтэй хийсэн уулзалтаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, дүүргийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх
– Байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;
ЧИГ ҮҮРЭГ
Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс нь Монгол улсын хөгжлийн бодлого, Засгийн газар, Нийслэл, Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангуулах, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг чиглүүлж ажиллах үндсэн чиг үүрэг бүхий Тамгын газрын нэгж юм.
– Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдийн дүүрэгт хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж тогтоол шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, гүйцэтгэл үр дүнг сайжруулахад чиглэсэн зөвлөмж хүргүүлэх, удирдлагыг бодит мэдээллээр хангах, үр дүнг дээд шатны байгууллагад тайлагнах;
– Бодлого, үр дүнд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх, Засаг даргын чиг үүргийн хүрээний харьяа хэлтэс, алба, байгууллагуудад мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх;
– Хяналт, шинжилгээ үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах;
Л.БАДАМХАНД
| Т.СОДГЭРЭЛ Бодлогын баримт бичгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн | Б.БАТЧИМЭГ Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний | |
А.ЖАВЗАНДУЛАМ Захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний |
УТАСНЫ ДУГААР: 51-261116, 51-261117