ЦЭРГИЙН ШТАБ

ТАНИЛЦУУЛГА

ЭРХЭМ ЗОРИЛГО

Батлан хамгаалах хууль тогтоомж, төрийн цэргийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчин, бусад цэргийг дайчилгаагаар нөхөн хангах төлөвлөлтийг боловсронгуй болгох, дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалтын xaax хэлбэрүүдийг сурталчлах, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн зорилтыг ханган биелүүлэх, төрийн Батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх

ЗОРИЛТ

Батлан хамгаалах хууль, тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчнийг дайчилгаагаар нөхөн хангах төлөвлөлтийг боловсронгуй болгох, дайчилгааны томилгоот албан тушаалтан, дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалтын чанарыг дээшлүүлэх, цэргийн алба хаах хэлбэрүүдийг сурталчлах, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг ханган биелүүлэх, батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх

ЧИГ ҮҮРЭГ

  • Батлан хамгаалах талаарх бодлого, хууль тогтоомж, төрийн цэргийн бодлогыг биелүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн, дайчилгааны болон дайчилгаатай сургуулийн бэлтгэл ажлыг хангах, дайчилгааны бэлтгэл нөөцийг сургах, давтан бэлтгэх;
  • Цэрэг, техникийн тоо бүртгэл хөтлөх, цэрэгт татах, цэргийн албанд гэрээгээр элсүүлэх, биеэр болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаалгах;
  • Үй олноор хөнөөх зэвсэг, хөнөөх хэрэгсэл, цэргийн зориулалттай химийн xopт бодисын хөнөөл, хордуулалт, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас сэргийлэх, ард иргэдийг авран хамгаалах, тэмцэх, хор уршгийг арилгах арга ажиллагаанд бүх нийтийг сургаж бэлтгэх;
  • Орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт, түүний хэрэгжилтийн үйл ажиллагааг БХЯ, ЗХЖШ, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын оролцоотойгоор зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;
  • Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шалгалтыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-д зохион байгуулан явуулж, зөрчил дутагдлыг арилгуулах;

Үйл ажиллагааны үндсэн чиглэл, гүйцэтгэх эрх, үүргийг цэргийн штабын дүрмээр

ҮЙЛЧИЛГЭЭ

Дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб нь батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцөлийн үед зохион байгуулах, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, ААН иргэдэд мэргэшил, арга зүй, удирдлага, туслалцаа үзүүлэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН

Дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб нь батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцөлийн үед зохион байгуулах, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, ААН иргэдэд мэргэшил, арга зүй, удирдлага, туслалцаа үзүүлэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Л.ГАНТОГТОХ
Цэргийн штабын дарга
Утас: 51-260213
bayanzurkh@mod.gov.mn

Л.БАТЗОРИГ
Тоо бүртгэлийн офицер
Утас: 51-260213
batzoriglxam@gmail.com

А.БАТ-ЭРДЭНЭ
Мэдээллийн аюулгүй байдлын офицер
Утас: 51-260213
bat-erdene.ayu@bzd.ub.gov.mn

Б.НАСАНБАТ
Төлөвлөлт, сургалтын офицер
Утас: 51-260213
htcdesire0110@gmail.com

О.ДЭЛГЭРДАЛАЙ
Шуурхай байдлын ахлагч
Утас: 51-260213
dek0612dek@gmail.com
 

 

ХОЛБОО БАРИХ

УТАСНЫ ДУГААР: 51-260213

ЦАХИМ ШУУДАН: bayanzurkh@mod.gov.mn

ХАЯГ БАЙРШИЛ