ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР-ЫН

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн чиг үүрэг

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь Монгол Улсын хууль, тогтоомж, Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, Тамгын газрын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, албан хаагчдын мэргэшлийн ур чадвар, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн, шуурхай, ил тод зохион байгуулах, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох хууль, журам, заавар, стандартад нийцүүлэн явуулах үндсэн чиг үүрэгтэй Тамгын газрын нэгж мөн.

Архивын тасгийн чиг үүрэг

Архивын тасаг нь Төрийн захиргааны удирдлагын хэлтэст харьяалагдаж, Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулах үндсэн чиг үүрэг бүхий Тамгын газрын нэгж мөн.

Санхүү, төрийн сангийн хэлтсийн чиг үүрэг

Санхүү, төрийн сангийн хэлтэс нь дүүргийн төсвийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, түүнийг хэрэгжүүлэх, төрийн сангийн төлбөр тооцоог программ хангамжийн үндсэн дээр хяналт тавин гүйцэтгэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайлан мэдээг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргах, дүүргийн татварын баазад бүртгэл бүхий аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын бүртгэл хөтлөлт, тайлан тэнцэл  гаргалтын үйл ажиллагаанд хяналт тавих, дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтийг гүйцэтгэлийн дагуу олгох, түүний үр дүнг тооцох, орон нутгийн өмчийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг удирдан зохион байгуулах, санхүү, төсвийн асуудлаар үнэн зөв бодит мэдээллээр шуурхай хангах ажлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнө хариуцах үндсэн чиг үүрэг бүхий Засаг даргын Тамгын газрын нэгж мөн.

Хууль, эрх зүйн хэлтсийн чиг үүрэг

Хууль, эрх зүйн хэлтэс нь дүүргийн удирдлагын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, баримт бичгийн хууль зүйн үндэслэлийг хянах, шүүх бусад байгууллагад итгэмжлэлээр төлөөлөх, иргэдийн дунд эрх зүйн сургалт, сурталчилгаа явуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Тамгын газрын нэгж мөн.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн чиг үүрэг

Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн асуудлаар бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах, тайлагнах, Үндэсний болон биелэлтийг тооцох, дотоод болон гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, төсвийн бус хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төсвийн төлөвлөлтөд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Тамгын газрын нэгж мөн.

Хяналт- шинжилгээ, үнэлгээний хэлтсийн чиг үүрэг

  Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улс, нийслэл, дүүргийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, байгууллага албан хаагчдын гүйцэтгэлийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, дүүргийн удирдах ажилтан, хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын  хэрэгжилтийг хангуулах, үр дүнд хяналт шинжилгээ хийх, байгууллагын дотоод хяналтын зохион байгуулах, үр дүнг тооцох үндсэн чиг үүрэг бүхий Тамгын газрын нэгж мөн.

Нийгмийн хөгжлийн хэлтсийн чиг үүрэг

  Нийгмийн хөгжлийн хэлтэс нь хүний хөгжил, нийгмийн халамж үйлчилгээний  салбар болох боловсрол шинжлэх ухаан, соёл урлаг, эрүүл мэнд, биеийн тамир спорт, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж хамгаалал болон хүүхэд залуучууд, гэр бүл эмэгтэйчүүд ахмад настны талаар гарсан хууль тогтоомж, шийдвэрийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үндсэн үүрэг бүхий Засаг даргын Тамгын газрын нэгж мөн.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн чиг үүрэг

  Монгол Улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хангах, дэд бүтэц, тохижилтын чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, дүүргийн иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Тамгын газрын нэгж мөн.

 Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн чиг үүрэг

  Агаарын бохирдолтой тэмцэх тасаг нь Засгийн газрын болон нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэл, дүүргийн эдийн засгийн, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлыг сурталчлах,  хог хаягдлын  хууль, дүрэм журмын хүрээнд сургалт судалгаа явуулах ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Тамгын газрын нэгж мөн.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн чиг үүрэг

  Монгол Улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлэх, хүнс, худалдаа, нийтийн хоол, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээ, үйлдвэр инновацыг дэмжих ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Тамгын газрын нэгж мөн.

Арван найм. Хөдөө аж ахуйн тасгийн чиг үүрэг

  Хөдөө аж ахуйн тасаг нь Монгол Улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хангах, Мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангах, эрчимжүүлэх, сүү махны фермерийн аж ахуйд дэмжлэг үзүүлэх, мал, амьтныг гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын генетик нөөцийг тогтоох, төлөв байдлыг үнэлэх, бүртгэх, Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, Төмс, хүнсний ногоо, таримал ургамлын тариалалт, борлуулалтыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах  ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Тамгын газрын нэгж мөн.

Цэргийн штабын чиг үүрэг

  Батлан хамгаалах хууль, тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчнийг дайчилгаагаар нөхөн хангах төлөвлөлтийг боловсронгуй болгох, дайчилгааны томилгоот албан тушаалтан, дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалтын чанарыг дээшлүүлэх, цэргийн алба хаах хэлбэрүүдийг сурталчлах, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг ханган биелүүлэх, батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх үндсэн чиг үүрэг бүхий Тамгын газрын нэгж мөн.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн чиг үүрэг

  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв нь дүүргийн нутгийн захиргааны байгууллагын бодлого, шийдвэрийг олон нийтэд хүргэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх, шийдвэрийн биелэлт, хэрэгжилтийн талаар мэдээлэл цуглуулах, олон нийтийн санаа бодлыг судлан дүгнэлт гаргах, зөвлөмж, санал боловсруулах, хэвлэл мэдээллийн нийтлэл, нэвтрүүлгийн чиг хандлагад дүн шинжилгээ хийж ажиллах чиг үүрэг бүхий дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэгж мөн.

Аж ахуйн тасгийн чиг үүрэг

Аж ахуйн тасаг нь Тамгын газрын тогтвортой хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангах үндсэн үүрэг бүхий Тамгын газрын нэгж мөн.

Санхүүгийн тасгийн чиг үүрэг

  Санхүүгийн тасаг нь байгууллагын төсвийн зардлыг зөв зохистой зарцуулах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, санхүүгийн үйл ажиллагааг хууль журамд нийцүүлэн, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг хөтлөн явуулах, орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын явц, гүйцэтгэлийг баталгаажуулан төлбөр тооцоог хийж ажиллах чиг үүрэг бүхий дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэгж мөн.