Бүтэц

Төрийн үйлчилгээний үндсэн хэлтсүүд

  • Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь дүүргийн нутаг дэвсгэрт засаг захиргааны үйл ажиллагааг Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хороодын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Мөн Монгол улсын Засгийн газар, нийслэл дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ, мониторинг үнэлгээ хийх, үр дүнг тооцох, хууль эрх зүйн мэдээлэл, сурталчилгаа, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, төрийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх талаар сургалт зохион байгуулах, нийгмийн баталгааг хангах, зохицуулах, архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
  • Санхүү төрийн сангийн хэлтэс нь Монгол улсын Төсвийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, дүүргийн нийгэм эдийн засгийн зорилтыг ханган биелүүлэхэд төсөв, санхүүгийн зохистой харьцааг бий болгож, төрийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй хүргэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн болон аж ахуй нэгж байгууллагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөлт, өмч хөрөнгөнд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, санхүү бүртгэлийн ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулна.
  • Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтэс нь Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах, тайлагнах, Үндэсний болон дэд хөтөлбөрийн биелэлтийг тооцон мониторинг хийн холбогдох газруудад хүргэх, орон нутгийн  хөгжлийн асуудлаар бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах замаар иргэдэд төрийн үйлчилгээг бодитой, чанартай хүргэхэд зорьж байна.
  • Хууль, эрх зүйн хэлтэс нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг дээдэлж, Засаг дарга, Тамгын газрын шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрт хууль зүйн зөвлөгөө өгч, эрх зүйн сургалт сурталчилгаа, хууль, тогтоомжийг тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулдаг.
  • Нийгмийн хөгжлийн хэлтэс нь боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр халамж үйлчилгээ, хүүхэд залуучууд, соёлын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, иргэдийг сурч боловсрох, хөгжих, эрүүл аж төрөх, хөдөлмөрлөх, тэдний эрх ашгийг бүх талын үйл ажиллагаагаар дэмжихэд хамтын ажиллагааг  уялдуулан зохион байгуулж ажиллаж байна.
  • Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Монгол Улсын Засгийн Газар, нийслэл, дүүргийн Засаг даргаас сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн тухайн оны зорилтыг хангах, дэд бүтэц, тохижилтын чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, дүүргийн иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
  • Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс нь дүүргийн нутаг дэвсгэр дэх хүнсний үйлдвэр,  жижиг дунд үйлдвэрлэл, газар тариалан, ахуйн үйлчилгээ, мал аж ахуй, төрөлжсөн зах, бараа хангамж, худалдаа,  нийтийн хоол, аялал жуулчлал болон иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд  төр, засаг, нийслэл, дүүргийн бодлогыг хүргэх, зохион байгуулах, үйлчлэх, хяналт тавих, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж  байна.
  • Цэргийн штаб нь батлан хамгаалах бүтэц хуулийн хүрээнд дүүргийн иргэдэд хууль тогтоомж, Цэргийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж дүүргийн эдийн засаг , нийгмийн зорилтуудыг батлан хамгаалах ашиг сонирхолд нийцүүлэх үндсэн дээр орон нутгийн хамгаалалтад тулгуурласан Цэргийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж иргэн, цэргийн харилцааг бэхжүүлэх, улсын болон дүүргийн дайчилгааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллах.