Хэлэлцүүлгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас дүүргийн хүн ам зүй, газар нутгийн нөхцөл байдал, 2036 он хүртэл дүүргийн төвлөрөл хэрхэн өсөх судалгаа болон дахин төлөвлөлтийн талаар танилцуулав.

Монгол улсын хүн амын 50-60 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг. Үүнийгээ дагаад газрын даац, бүс нутгийн ачаалал хэтэрч, агаар, хөрс, усны бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл тулгараад буй. Энэ асуудлыг шийдэхийн тулд ложистикын төвүүдийг байгуулж, дагуул хотуудын шийдлийг боловсруулжээ.

Тус хэлэлцүүлэгт дүүргийн удирдлагууд болон 28 хорооны Засаг дарга нар оролцож хороодын онцлог тус бүрт тохирсон газар зохион байгуулалтыг ерөнхий төлөвлөгөөнд тусгуулах, дүүргийн ойрын болон хэтийн төлөвлөлтийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулах, нэн тэргүүнд сургууль, цэцэрлэгийн байгууламжийг хүн амын суурьшлыг харгалзан төлөвлөж, шийдэх шаардлагатай байгаа талаар санал бодлоо солилцлоо.

Leave a comment