2025 10 сар 18
|    Утас:  51-263140
Цаг үе

ЖАРГАЛАН ЭДЛЭН ТББ-Д АЖИЛЛАЛАА

БЗД-ийн 20-р хороонд байрлах “Жаргалан эдлэн” ТББ-ыг жирийн нэгэн малчны гэр бүл байгуулж, асрамж халамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус ТББ нь БЗД-ийн Орон гэргүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өөрийн гэсэн үр хүүхэдгүй ахмад, харвалт эрүүл мэндийн шалтгаантай  иргэдийг байршуулан асрамжлан, халамжилж амьдруулдаг. Төрөөс ямарваа нэгэн дэмжлэг авдаггүй байгууллага юм.

Одоогийн байдлаар 15 иргэн байгаагаас 12 иргэн нь  Нийгмийн хөгжлийн хэлтсээр дамжин холбогдож байршсан байна. Сардаа нэг удаа ОУ-ын болон ТББ мөн хувь иргэдээс дэмжлэг аван эргэж очдог.

Өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс болон “Дезерет” ОУ-ын байгууллага, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Шар хантаазтай сайн дурын залуус тус байгууллагад очиж нэг өдрийг өнгөрүүллээ.

Сайн дурынхан ахмадуудад өөрсдийн гараар оёсон хантааз, хөнжил болон дулаан хувцас, хүнс, ахуйн хэрэгсэл, ном зэрэг нэн шаардлагатай  багц бүтээгдэхүүнийг өгч, түлээ мод нөөцлөх, их цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

Цаг үе

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ 2023.04.14-ний өдөр 11:00 цагаас эхэлж, 90 минут...

Цаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид аливаа сургалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, амжилт...

Цаг үе

“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

Утааг багасгах, байшинг дулаалах “Дулаан шийдэл II төсөл”-ийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх талаар...