2025 10 сар 17
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр 1999 оноос хойш Баянзүрх дүүрэгт Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын анхны урт хугацааны хөтөлбөр нээгдсэн байдаг.

Үүнээс хойш хамтын ажиллагаагаа сайжруулан тасралтгүй олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн.

Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд 2022 онд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан бөгөөд ирэх онд Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас хүүхдийн эрхийг хангах, хөгжил хамгааллыг бэхжүүлэх, өрхийн амьжиргаа болон даван туулах чадавхыг сайжруулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тусгай хэрэгцээт хүүхдийн хамгаалал, хөгжил гэсэн үндсэн чиглэлүүдээр тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллах юм.

Харин 2021 онд Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь дүүргийн 5, 19, 21, 22 ,27 дугаар хороодод 1020 хүүхдийг хамруулсан урт хугацааны төслийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн цар тахлаас үүдэн дэмжлэг шаардлагатай 900 өрхөд тусламж, 550 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлэн, хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн цогцолборыг бүрэн камержуулж, багш ажилчдыг чадавхжуулах зэрэг олон ажлуудыг хийсэн байна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...