2025 10 сар 17
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

Баянзүрх дүүрэг 2022 оныг “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ”-ын жил болгон зарлалаа

Улиран одож буй 2021 оноо дүгнэж, ирж буй 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулах үүднээс Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Баярын хурлаа амжилттай зохион байгууллаа.

Хурлыг нээж Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ

“2021 онд бүхий л нөөц боломжоо дайчлан цар тахлын эсрэг бүх чадлаараа хичээл зүтгэл гарган ажилласан чиг үүргийн байгууллага, харьяа алба хэлтсийн ажилтан алба хаагчид та бүхэндээ баярлалаа. Бид 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа 2022 онд илүү хурдан бөгөөд иргэндээ ээлтэй бүтээн байгуулалтын ажлыг хийх үүднээс “Бүтээн байгуулалт”-ын жил болгон зарласан. Дүүргээ худалдаа арилжааны төв болгохоос эхлээд иргэдтэйгээ хамтарч газар чөлөөлөлтийг эрчимжүүлж ногоон байгууламжийг нэмэгдүүлж, эрүүл мэнд, боловсрол, ногоон орчин, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох чиглэлээр олон төсөл хөтөлбөр ажлыг дүүрэг орон нутаг бүх шатны уялдаа холбоотойгоор хийж хэрэгжүүлнэ. Үүнд төрийн алба хаагч бүхний оролцоо, иргэдийн дэмжлэг чухал” гэсэн юм.

Баярын хурлын үеэр шилдэг хороо, шилдэг ажилтан алба хаагчдыг шалгаруулсан бөгөөд 16,21,9 зэрэг хороод шилдгээр шалгарч, дүүргийн Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэст цар тахлын үед манлайлж ажилласанд талархал илэрхийлж хүндэтгэл үзүүллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...