2025 10 сар 17
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

ХҮҮХДИЙН ЭРХИЙН КЛУБИЙН ТӨЛӨӨЛӨЛ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУДАД САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

Төрийн үйл ажиллагаанд өөрсдийн дуу хоолойг хүргэх боломжийг эрэлхийлэн ЕБС-ийн сурагчид дүүргийн удирдлагуудтай уулзлаа. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 69, 44, 53, 148 дугаар ЕБС-ийн төлөөлөл болсон Хүүхдийн эрхийн клубийн гишүүд “Хүүхдийн нэгдсэн чуулга уулзалт”-д оролцох үеэр гарсан санал, санаачилгуудыг нэгтгэн дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч Ц.Алтанзагас, Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат нарт танилцуулсан юм.

Тэд ЕБС-ийн ахлах ангийнхнаас судалгаа авсан байна. Үүнд сургуулийн орчинд түгээмэл үйлдэгддэг хүчирхийллийн 55 хувь нь үе тэнгийн дарамт, 23 хувь нь сэтгэл санааны, 14 хувь нь бие махбодын, 8 хувь нь бэлгийн дарамтад өртсөн талаар дурджээ. Түүнчлэн багш нарын ёс суртахуун, сургуулийн гадаад орчин, зам тээврийн асуудал гэх мэт чухал асуудлыг хөндөж, шийдвэрлэх арга замын талаар санал болголоо. Дүүргийн удирдлагуудын зүгээс нэн тэргүүнд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд зорчих, сургуулийн орчинг аюулгүй болгоход шаардлагатай арга хэмжээг зохион байгуулах боломжтой талаар хэлэлцсэн юм.

Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч Ц.Алтанзагас “Хүүхэд та бүхэнд зориулсан ажил, арга хэмжээ зохион байгуулахад өөрсдийн тань юу хүсэж байгаа, юу хэрэгтэй байгаа талаар санал санаачилга чухал үүрэгтэй. Өнөөдөр бидэнд энэхүү саналаа хүргэж байгаад маш их талархаж байна. Бид болох, чадах бүхнээрээ та бүхний хүсэлтийг биелүүлэх болно” гэлээ.

Түүнчлэн Хүүхдийн эрхийн клубээс өөрсдөдөө холбогдох асуудалд үзэл бодлоо илэрхийлж нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах санаачилга гаргаж буйд талархал илэрхийлсэн юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...