Цаг үе

Н.Баярмөнх: Хариуцсан ажилдаа эзэн болж иргэн бүрд хүрч ажиллах шаардлагатай

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн Засаг даргын орлогч Ц.Алтанзагас, Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсийн дарга Ц.Үүрцайх, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Шүрэнцэцэг, 5 дугаар хорооны Засаг дарга Б.Өнөрбаян болон цагдаагийн газрын холбогдох удирдлага төлөөлөл уулзаж Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллын үйл ажиллагаатай холбогдуулан газар дээр нь ажиллах, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх талаар хэлэлцэж ярилцлаа.

Энэ үеэр Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ

“Амьдралын боломж бололцоо тааруу, нэн ядуу иргэдийг зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагын зүгээс асарч, хөдөлмөр эрхлэх боломж олгох зэрэг олон асуудлыг дүүрэг орон нутгийн гар харалгүйгээр хийдэг. Энэ мэт сайн үйл ажиллагаа хийж байгаа байгууллага, иргэдийг дүүрэг орон нутаг өөрсдийн санаачилгаар дэмжиж, тулгамдсан асуудлыг дээд шатны байгууллагуудад уламжлах зэрэгт онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Хэрэв үл ойлголцол үүссэн бол үүнийгээ засч залруулж, очиж уулзаж нэг ойлголттой болж, дүүрэг орон нутагтаа эзэн болж ажиллах ёстой” гэсэн юм.

Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагын зүгээс өнөөдрийг хүртэл орон гэргүй, эмзэг бүлгийн иргэдийг хүлээн авч тэдэнд хөдөлмөр эрхлэх боломж бололцоог олгодог юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Цаг үе

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ 2023.04.14-ний өдөр 11:00 цагаас эхэлж, 90 минут...

Цаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид аливаа сургалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, амжилт...

Цаг үе

“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

Утааг багасгах, байшинг дулаалах “Дулаан шийдэл II төсөл”-ийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх талаар...

Цаг үеШуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын хоёрдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын хоёрдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.   Өмнөх зөвлөгөөнөөр...