Үйл явдалЦаг үе

​ НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЦОГЦ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Баянзүрх дүүргийн хувьд хөгжлийн зураглал 2030 зорилтод тусгасан ногоон хөгжлийн цогц бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд үрсэлгээ үржүүлгийн чиглэлээр 10 сая мод тарих зорилтыг тавьсан. Түүнчлэн иргэдээс өгсөн санал хүсэлтийг бодит ажил болгох үүднээс Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төслийн ажлыг эхлүүлээд буй.

Тэгвэл өнөөдөр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тарьж, арчлан ургуулах чиглэлийн цогц сургалтыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-тай хамтран ногоон байгууламж арчлалт, хамгаалалт хариуцсан Нийтлэг үйлчилгээний газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн байгууллагуудын албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.

Сургалтаар мод, бут, сөөг тарих аргачлал, арчилгаа, усалгаа, ургамлын хортон шавжтай тэмцэх аргачлалаас гадна ногоон байгууламжийн усжуулалтын систем, мод үржүүлгийн газар байгуулах зэрэг мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг өгсөн юм.

“Ногоон байгууламжийн цогц сургалт”-ыг НИТХ-ын тэргүүлэгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул болон инженер техникийн албан хаагчид удирдан явууллаа.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...